Л.Гүндалай “багш”  болжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай “багш”  болжээ

Л.Гүндалай “багш”  болжээ

2020 оны сонгуульд гадаадаас нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа хийж чадаагүй ч Хөвсгөлчүүдээс чамгүй санал авсан хүн бол Л.Гүндалай. Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлж Монгол Улс энэ оны нэгдүгээр сараас эхэлж хилийн хорио цээр тогтоосноос үүдэж, гадаадад байгаа монголчууд эх орондоо ирж чадахгүй байсан бөгөөд хуваарийн дагуу нислэгүүд хийгдэж буй.

Тэгвэл нэр дэвшигч Л.Гүндалай сонгуулийн санал хураалтын өмнөхөн ирээд 21 хоногийн тусгаарлалтад байгаа. Тэрбээр тусгаарлалтын хугацааг үр дүнтэй өнгөрөөхийн тулд цахим видео хэлбэрээр хүмүүст англи хэл зааж, “багш” болсон байна. Тэрбээр “Тусгаарлалтад зүгээр сууж байхаар англи хэлний хичээлийг маш энгийн, хялбар аргаар хэл сурч, хамтдаа суралцаж байна” гэж тодотгосон юм.

Сануулахад, тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшсэн юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж