Анхдугаар чуулган энэ долоо хоногт болно

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Анхдугаар чуулган энэ долоо хоногт болно

Анхдугаар чуулган энэ долоо хоногт болно

2020 УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөж, албан ёсоор хамгийн их санал авсан 76 нэр дэвшигч тодорсон. Тиймээс одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг санал хураалт явуулснаас хойш 30 хоногийн дотор зарлиг гарган, товлон зарлах хуультай.

УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ:

  • 14.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

Гэхдээ Ерөнхийлөгч УИХ-д хамгийн олон суудал авсан намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы өдрийг товлох учиртай. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам хамгийн олон буюу 62 суудал авсан. Тиймээс Ерөнхийлөгч Монгол Ардын намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы зарлах учиртай. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ долоо хоногтоо багтааж анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

УИХ-ын тухай хууль:

  •  14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
  •  14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
  •  14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  •  14.3.4. Ерөнхий сайдыг томилох
  •  14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
  •  14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
  •  14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
  • 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
  • 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.

АНХДУГААР ЧУУЛГАНЫГ Х.БАДЕЛХАН АХАЛНА

УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн нь удирдаж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Шинэ парламентын хамгийн өндөр настай гишүүн болох Х.Баделхан анхдугаар чуулганыг удирдах юм байна. Тэрбээр 66 настай.

Сануулахад, 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 1-нд хуралдуулах зарлигийг гаргаж байжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж