Нийслэл хотын нийтийн тээвэрт аюулгүй байдал хангасан 800 такси нэвтрүүлэхээр болжээ. Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2020.06.28/ Сүхбаатарын талбайд цугласан 50 орчим такси үйлчилгээний жолооч, аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр такси үйлчилгээ нэг стандарт, өнгө үзэмж, таних тэмдэгтэй болж байгааг албаныхан онцолсон.
Энэ үеэр таксины жолооч ярихдаа “Би такси үйлчилгээнд 20 жил явж байна. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн асуудал их хүндрэлтэй байдаг. Хуучин гурван жил тээврийн хэрэгсэл барьсан бол такси үйлчилгээнд явах эрхтэй байсан. Замын нэгдүгээр эгнээнд зөвхөн мэргэшсэн жолооч явна гэдэг шийдвэрийг эргэж хараасай гэж хүсч байна” гэдгийг хэлж байв. Мөн таксины жолооч нар нийтийн тээвэрт үйлчилдэг ч өндөр хүүтэй 70 хувийн лизинг авдаг. Хэрвээ нийтийн тээвэрт үйлчилж байгаа бол онцгой албан татвараас хөнгөлж болох уу гэдэг саналыг гаргаж байсан юм.
Хотын дарга С.Амарсайхан “Нийслэл хотод стандарт, аюулгүй байдлыг хангасан такси үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь өндөр ач холбогдолтой. Иргэд хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг учраас ямар ч бүртгэл байдаггүй. Зарим тохиолдолд иргэд таксигаар үйлчлүүлснээс гэмт хэргийн хохирогч болдог. Такси үйлчилгээний наад захын шаардлага хангадаггүй. Тиймээс бид сүүлийн нэг жил гаруй хугацаанд Хөгжлийн корпорацитай хамтран ажилласан. Бид шаардлага хангасан такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдээ бүртгэж, шинэ жолооч нараа 10 хоногийн сургалтад хамруулж байна. Ингэснээр таксины жолооч нартаа техникийн аюулгүй байдал, харилцааны соёл, замын хөдөлгөөний дүрэм, чиглэл маршрут, хувийн ариун цэвэр, англи хэл хүртэл зааж байгаа. Мөн дотроо тусгай үйлчилгээтэй. Бид замын нэгдүгээр эгнээгээр такси үйлчилгээ явах боломжтой болгож байгаа ” гэдгийг хэлсэн юм.
А.СҮРЭН
зочин 2020-06-28 122.201.31.5
Бодвол тооллууртай л биз нөгөө тооллуурыг нь өөрчилдөг аргаа хэрэглэнэ л биз дээ
Галбадрах 2020-06-28 150.129.141.183
Энэ 800 такси оруулж ирсэн нөхөр дампуурна даа. Энэ Амарсаяхан дандаа хувийн бизнесээ цэцэглүүлж байдаг шуналтан. Дэвшүүлээд, шулуулаад байж дээ.
Bathurel 2020-06-28 202.9.46.65
Hamgiin gol ni hyamd bh estoi benzin byychaad baihad taxi hyamd l bh estoi
цэцэг 2020-06-28 103.212.116.224
такси нэртэй үмхий машинд сууж явах ч ёстой там .нил хир шивэр шинхэг өөр юу ч юм аймаар үнэртэй такси монголоос өөр улсад лав байхгүй
Зочин 2020-06-28 192.82.68.60
чиний хөл л тийм болгож дэээ.
xxa 2020-06-28 202.9.40.21
nus sugartal shaalaadaa
Зочин 2020-06-28 202.21.108.228
Холоос хархад :: ::өнгө загвар таних тэмдэг ямар байх вэ??
Зочин 2020-06-28 103.212.119.215
Хотын соёлтой, цэвэрч нямбай сүүлийн 25 жил хотод амьдарсан гайгүй хүмүүсийг жолооч болгоорой
Зочин 2020-06-28 192.82.71.239
Энэ хурээний хятадууд оорсдоо омхий байж ингээд л хуцаад байдаг юм.
Зочин 2020-06-28 192.82.75.52
Албан ёсны такси тэгээд км-ыг хэдэн ₮ өөр явах вэ.Одоогийн 1000 ₮ өөр явбал дампуурах нь тодорхой тэгэхээр таксины үнэ өсөх нь дамжиггүй болжээ.