Нийслэлд нэг стандарттай 800 такси нэвтрүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.28-нд нийтлэгдсэн

Нийслэлд нэг стандарттай 800 такси нэвтрүүлэхээр болжээ

Нийслэлд нэг стандарттай 800 такси нэвтрүүлэхээр болжээ

Нийслэл хотын нийтийн тээвэрт аюулгүй байдал хангасан 800 такси нэвтрүүлэхээр болжээ. Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2020.06.28/ Сүхбаатарын талбайд цугласан 50 орчим такси үйлчилгээний жолооч, аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр такси үйлчилгээ нэг стандарт, өнгө үзэмж, таних тэмдэгтэй болж байгааг албаныхан онцолсон.

Энэ үеэр таксины жолооч ярихдаа “Би такси үйлчилгээнд 20 жил явж байна. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн асуудал их хүндрэлтэй байдаг. Хуучин гурван жил тээврийн хэрэгсэл барьсан бол такси үйлчилгээнд явах эрхтэй байсан. Замын нэгдүгээр эгнээнд зөвхөн мэргэшсэн жолооч явна гэдэг шийдвэрийг эргэж хараасай гэж хүсч байна” гэдгийг хэлж байв. Мөн таксины жолооч нар нийтийн тээвэрт үйлчилдэг ч өндөр хүүтэй 70 хувийн лизинг авдаг. Хэрвээ нийтийн тээвэрт үйлчилж байгаа бол онцгой албан татвараас хөнгөлж болох уу гэдэг саналыг гаргаж байсан юм.

Хотын дарга С.Амарсайхан “Нийслэл хотод стандарт, аюулгүй байдлыг хангасан такси үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь өндөр ач холбогдолтой. Иргэд хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг учраас ямар ч бүртгэл байдаггүй. Зарим тохиолдолд иргэд таксигаар үйлчлүүлснээс гэмт хэргийн хохирогч болдог. Такси үйлчилгээний наад захын шаардлага хангадаггүй. Тиймээс бид сүүлийн нэг жил гаруй хугацаанд Хөгжлийн корпорацитай хамтран ажилласан. Бид шаардлага хангасан такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдээ бүртгэж, шинэ жолооч нараа 10 хоногийн сургалтад хамруулж байна. Ингэснээр таксины жолооч нартаа техникийн аюулгүй байдал, харилцааны соёл, замын хөдөлгөөний дүрэм, чиглэл маршрут, хувийн ариун цэвэр, англи хэл хүртэл зааж байгаа. Мөн дотроо тусгай үйлчилгээтэй. Бид замын нэгдүгээр эгнээгээр такси үйлчилгээ явах боломжтой болгож байгаа ” гэдгийг хэлсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж