АНУ-ын Флорида муж улсад өдөрт шинээр бүртгэгдэх коронавирусийн халдварын тохиодол 9000 дөхсөн учраас муж улс даяар архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хоригложээ. Тус улсад Баасан гаригт халдварын 8942 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь Лхагва гаригаас хоёр дахин нэмэгдсэн аж. Халдварын тархалт огцом нэмэгдсэн нь 21 хоногийн өмнө бар, цэнгээний газруудыг нээсэнтэй холбоотой гэж албаныхан үзсэн байна. Учир нь залуучууд олноороо бар, цэнгээний газар цугларч, зай барих дүрмийг мөрдөөгүйгээс халдвар нэмэгджээ. Бар, цэнгээний газар, ресторанууд хэвийн үед хүлээн авдаг үйлчлүүлэгчдийнхээ тоог 50 хувиар бууруулж, ширээ хоорондын зайг хоёр метр байлгах ёстой байв.
Үүний зэрэгцээ Майами хотын дарга захирамж гаргаж, далайн эргүүдийг долдугаар сарын 4-ийг хүртэл хаасан байна.
Эх сурвалж: Associated Press
Зочин 2020-06-28 67.8.224.52
Gaigui ni gaigui l baigaa,tom xotuudad ersdeltei baix,Amerikiin ixenx xotuud toon xun amtai baidag shdee
зочин 2020-06-28 182.160.34.228
АНУ-Г ДУУРАЙДАГ МАНАЙ ЛИБЕРАЛ ЗАЛУУС ДАГААД НАМИРААРАЙ, НӨГӨӨ ОРК МОНГОЛ НТР ГЭЭД ХЭХЭ
Зочин 2020-06-28 150.129.140.244
Таарч дээ!!
Зочин 2020-06-28 202.179.27.192
Тахал гараад хагас жил болж байхад далайн эргүүдээ одоо хаадаг гэнээ
Зочин 2020-06-28 202.21.107.114
АДГИЙН АНУ СҮЙРЭХ НЬ ТОДОРХОЙ..