УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт будилаантай явагдсан хэмээн зарим нам, эвсэл болон бие даагчдын төлөөлөл үзэж, хяналтын тооллого явуулах хүсэлт гаргасан. Энэ дагуу амралтын өдрүүдэд хяналтын тооллого гараар хийж байна. Тэгвэл энэ талаар жиргээчид ямар байр суурь илэрхийлж байгааг Сошиалаар сонин сайхан юу байна буландаа хүргэж байна.
За Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая.
— Сүхбаатарын Эрдэнэболд (@erdenebold) June 27, 2020
Сонгуулийн маргаанаас харахад, бүх цэгт гараар тоолж тулгах, тоолох, нэгтгэх, дүгнэх бүх процесст хөндлөнгийн аудит хийх зэрэг хяналтын тогтолцоог зайлшгүй нэмж суулгах шаардлагатай юм бна. Хяналтын бүрэн тогтолцоогүй бгаа нь эргэлзээ, хэрүүлийг цаашид ч өдөөсөөр байх болно.
— Enkhbat Dangaasuren (@enkhbat) June 28, 2020
А.АНИР
Холбоотой мэдээ