Орос цэргүүд америкчуудыг устгуулахаар шагнал амласан уу?

Хуучирсан мэдээ: 2020.06.28-нд нийтлэгдсэн

Орос цэргүүд америкчуудыг устгуулахаар шагнал амласан уу?

Орос цэргүүд америкчуудыг устгуулахаар шагнал амласан уу?

Оросын цэргүүд Талибан бүлэглэлийн зэвсэгт дайчдад хандан АНУ болон холбоотны цэргүүдийг хөнөөвөл шагнал амласан талаар “New York Times” сонинд тагнуулын эх сурвалжтайгаар Баасан гаригт мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр өнгөрсөн онд Европт аллага үйлдэхээр завдсан хэрэгт холбогдсон Оросын цэргийн тагнуулын нэгжээс зэвсэгт дайчдыг амжилттай халдлага үйлдвэл шагнал санал болгосон аж. Мөн Исламын зэсвэгт дайчид, зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүд тэднээс шагнал авч халдлага үйлдсэн талаар ч эх сурвалжид мэдээлжээ. Афганистанд өнгөрсөн онд 20 америк цэрэг тулааны үеэр амь үрэгдсэн аж.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлэхдээ “Энэ бол АНУ-ын тагнуулын үйлчилгээний суртал ухуулга” гэж эрс үгүйсгэжээ.

АНУ нь сүүлийн 20 шахам жил Талибан бүлэглэлийн эсрэг Афганистанд дайтсаны эцэст тус зэвсэгт бүлэглэлтэй өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд энхийн хэлэлцээр байгуулсан юм. Уlмаар АНУ нь Афганистанаас цэргээ татахаар тохиролцжээ. Тус улсад АНУ-ын 8600 орчим цэрэг байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж