Казахстан улсад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.06.28-нд нийтлэгдсэн

Казахстан улсад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Казахстан улсад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Казахстан улсын цагаачлалын албанаас зургадугаар сарын 26-ны өдөр тус улсад тогтоосон онцгой байдал, хөл хорионы дэглэмийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон иргэдийг оршин суух зөвшөөрөл авах, хугацааг сунгуулахыг уриалжээ.

Казахстан Улсад тавпугаар сарын 11-ний өдрөөс эхлэн онцгой байдлын дэглэм цуцлагдаж, гадаадын иргэдийг гарах чиглэлд хилээ нээх үед тус улсад 145 мянга орчим гадаадын иргэд байсан. Өнөөдрийн байдлаар 33 мянга орчим гадаадын иргэн нутаг буцаж, 17 мянга гаруй иргэн түр оршин суух зөвшөөрөл, 78 мянга 525 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулсан байна.

Тус улсад оршин сууж буй иргэдийг долдугаар сарын 10-ныг хүртэл хилээр нэвтрэхэд захиргааны хариуцлага хүлээлгэхгүйгээр шийдвэрлэсэн байгаа тул буцах боломжгүй гадаад улсын иргэдийг "хүлээн авагч" тал цагаачлалын албанд яаралтай хандаж, түр хугацаанд оршин суух зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатайг мэдээлсэн байна.

Казахстан Улсаас Монгол Улс руу иргэдийг татан авах дараагийн тусгай үүргийн нислэгийн хуваарь болон Монгол Улс, ОХУ-ын хил нээгдэх хугацаа тодорхойгүй байгаа. Тиймээс иргэд оршин сууж буй харьяа дүүрэг, газрын цагаачлалын албанд хандан оршин суух зөвшөөрөл авах, хугацааг сунгуулах шаардлагатайг Нур-Султан дахь Элчин сайдын яамнаас анхааруулжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж