АНУ-д хөшөө, дурсгал сүйтгэвэл 10 жил шоронд хорино

Хуучирсан мэдээ: 2020.06.28-нд нийтлэгдсэн

АНУ-д хөшөө, дурсгал сүйтгэвэл 10 жил шоронд хорино

АНУ-д хөшөө, дурсгал сүйтгэвэл 10 жил шоронд хорино

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гаригт (2020.6.26) хөшөө дурсгалаа сүйтгэхээс хамгаалах зарлиг гаргажээ. Арьс өнгөнөөр ялгаварлах үзлийн эсрэг эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан, сүүлдээ хөшөө дурсгалыг буулгаж, сүйтгэх байдлаар өрнөж буй. Трампыг зарлиг гаргахаас өмнө жагсагчид Цагаан ордны өмнөх паркад байрлах АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч Эндрю Жаксоны хөшөөг буулгахыг оролдсон аж. Зарлигт тусгаснаар хөшөө, дурсгалыг эвдэн сүйтгэх, нураах үйлдлийн эсрэг хувь хүн, бүлэг этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий прокурорын газарт даалгажээ. Хуулийн дагуу АНУ-ын өмчийг санаатайгаар сүйтгэсэн бол 10 хүртэл жил шоронд хорих ял шийтгэлтэй.

АНУ-д өнгөрсөн долоо хоногт хөшөө, дурсгалыг сүйтгэсэн хэргээр 20 гаруй хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж