Д.Нямхүү: Есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.06.28-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: Есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна

Д.Нямхүү: Есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Дэлхий дахинд Covid-19-ийн халдварын тохиолдол 10 саяд хүрлээ. Covid-19-ийн цар тахлын тохиолдол зургаан хоногийн дотор нэг саяар нэмэгдэж байна. Дэлхийн дахинд 1.7 тэрбум хүн Covid-19 өвчлөх магадлалтай гэсэн тооцоог АНУ, Хятадын эрдэмтэд гаргажээ. Тэр дундаа 65 –аас дээш насны хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх магадлалтай гэжээ.

Манай улсын хувьд өчигдөр /2020.06.27/ ажиглалтад 7 хүн нэмж орсон бол 3 хүн ажиглалтаас гарчээ. Одоогоор 2136 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн цэргийн төв эмнэлэгт 93 хүн эмчлүүлж байгаа бгөөөд гол төлөв ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс аж.

24 цагийн хугацаанд 119 утсанд  136 дуудлага ирсэн бөгөөд ихэнх дуудлага нь Covid-19 вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ. Мөн шуурхай 119 апп-д Казахстан улсаас 1 иргэн холбогдож, эмнэлзүйн зөвлөгөө авлаа. Мөн иргэдийн зүгээс зоогийн газарт хүмүүс ихээр цуглаж, баяр наадам тэмдэглэж, амны хаалтаа зүүхгүй байгаа талаар гомдол санал гаргасан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны зургадугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн төв лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит хийсэн нийт 308 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Сиднейгээс ирж, тусгаарлах байранд байгаа 262, ажиглах байранд байгаа есөн хүн, ХӨСҮТ-д ажиглалтад байгаа гурван хүнээс вирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолоочоос мөн вирус илрээгүй. Ингэснээр нийт батлагдсан 219 албан ёсны тохиолдлоос 175 хүнийг эдгэж ХӨСҮТ-ээс гаргасан. Эдгээрийг ангилбал 44 хүнээс 35 нь хөнгөн есөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 81 хүн хяналтад байна. Бид дараагийн ээлжийн иргэдээ гадаадаас хүлээн авах бэлтгэлээ хангаад ажиллаж байна

ЗӨСҮТ-өөс хариу арга хэмжээний найман баг 111 агаарын хөлөг 31 галт тэрэг, 300 орчим тусгаарлах байранд эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Saturday, June 27, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж