СЕХ: Дарханд хийсэн тооллогод зөрүү гараагүй

Хуучирсан мэдээ: 2020.06.28-нд нийтлэгдсэн

СЕХ: Дарханд хийсэн тооллогод зөрүү гараагүй

НЭМЭЛТ:  Дархан-Уул аймагт хийсэн хяналтын тооллого дуусч, зөрүү гараагүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв.


НЭМЭЛТ: Сонгуулийн ерөнхий хороо хяналтын тооллогын дүн мэдээг шуурхай мэдээлж байна. Яг одоо Дархан-Уул аймагт хяналтын тооллого үргэлжилж байгаа бол Дорнод, Өмнөговь, Өвөрхангайд хийсэн нэмэлт тооллого дууссан бөгөөд сонгуулийн дүнгээс зөрөөгүй гэдгийг мэдээлж байна.


Дархан-Уул аймагт хяналтын тооллого хийж байна

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнг будилаантай болсон хэмээн нам, эвсэл, бие даагчдын зүгээс үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон СЕХ-д шаардлага хүргүүлсэн. Энэ дагуу нийслэл, хөдөө орон нутагт сонгуулийн санал хураалтад хяналтын тооллого хийж байна.  Дорнод аймаг сонгуулийн санал хураалтад хяналтын тооллого хийсэн бөгөөд СЕХ-ны зарласан дүнтэй таарсан байна.

Дархан-Уул аймагт хяналтын тооллого хийх ажлыг өглөө 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд гомдол гаргасан нэр дэвшигчдийг яаралтай очихыг СЕХ уриалав.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо

Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийж байна

Posted by Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо on Saturday, June 27, 2020

Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн тухай мэдээ

Аймаг2020.6.24-ний өдөрХувьНэмэлт тооллого хийх
Нийт хэсгийн тооХяналтын тооллого хийсэн хэсгийн тооХэсгийн тооХувь /Өссөн дүнгээр/
1Архангай1054845,7550,5
2Баян-Өлгий964647,9
3Баянхонгор1055047,6
4Булган683145,6
5Говь-Алтай873742,5
6Дундговь, Говьсүмбэр553258,2
7Дорнод723345,8350,0
8Дорноговь592339,0
9Завхан1115650,5
10Өвөрхангай1065249,1150,0
11Өмнөговь612541,0753,3
12Сүхбаатар642742,2
13Сэлэнгэ562544,6
14Төв964041,7
15Увс924245,7
16Ховд913336,3
17Хөвсгөл1297054,3
18Хэнтий893842,7
19Дархан-Уул391846,221100,0
20Орхон381847,4
21Нийслэл45110222,612450,1
НИЙТ ДҮН207084640,916148,6

 

 

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж