НЭМЭЛТ: Дархан-Уул аймагт хийсэн хяналтын тооллого дуусч, зөрүү гараагүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв.
НЭМЭЛТ: Сонгуулийн ерөнхий хороо хяналтын тооллогын дүн мэдээг шуурхай мэдээлж байна. Яг одоо Дархан-Уул аймагт хяналтын тооллого үргэлжилж байгаа бол Дорнод, Өмнөговь, Өвөрхангайд хийсэн нэмэлт тооллого дууссан бөгөөд сонгуулийн дүнгээс зөрөөгүй гэдгийг мэдээлж байна.
Дархан-Уул аймагт хяналтын тооллого хийж байна
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнг будилаантай болсон хэмээн нам, эвсэл, бие даагчдын зүгээс үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон СЕХ-д шаардлага хүргүүлсэн. Энэ дагуу нийслэл, хөдөө орон нутагт сонгуулийн санал хураалтад хяналтын тооллого хийж байна. Дорнод аймаг сонгуулийн санал хураалтад хяналтын тооллого хийсэн бөгөөд СЕХ-ны зарласан дүнтэй таарсан байна.
Дархан-Уул аймагт хяналтын тооллого хийх ажлыг өглөө 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд гомдол гаргасан нэр дэвшигчдийг яаралтай очихыг СЕХ уриалав.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийж байна
Posted by Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо on Saturday, June 27, 2020
Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн тухай мэдээ
№ | Аймаг | 2020.6.24-ний өдөр | Хувь | Нэмэлт тооллого хийх | ||
Нийт хэсгийн тоо | Хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо | Хэсгийн тоо | Хувь /Өссөн дүнгээр/ | |||
1 | Архангай | 105 | 48 | 45,7 | 5 | 50,5 |
2 | Баян-Өлгий | 96 | 46 | 47,9 | ||
3 | Баянхонгор | 105 | 50 | 47,6 | ||
4 | Булган | 68 | 31 | 45,6 | ||
5 | Говь-Алтай | 87 | 37 | 42,5 | ||
6 | Дундговь, Говьсүмбэр | 55 | 32 | 58,2 | ||
7 | Дорнод | 72 | 33 | 45,8 | 3 | 50,0 |
8 | Дорноговь | 59 | 23 | 39,0 | ||
9 | Завхан | 111 | 56 | 50,5 | ||
10 | Өвөрхангай | 106 | 52 | 49,1 | 1 | 50,0 |
11 | Өмнөговь | 61 | 25 | 41,0 | 7 | 53,3 |
12 | Сүхбаатар | 64 | 27 | 42,2 | ||
13 | Сэлэнгэ | 56 | 25 | 44,6 | ||
14 | Төв | 96 | 40 | 41,7 | ||
15 | Увс | 92 | 42 | 45,7 | ||
16 | Ховд | 91 | 33 | 36,3 | ||
17 | Хөвсгөл | 129 | 70 | 54,3 | ||
18 | Хэнтий | 89 | 38 | 42,7 | ||
19 | Дархан-Уул | 39 | 18 | 46,2 | 21 | 100,0 |
20 | Орхон | 38 | 18 | 47,4 | ||
21 | Нийслэл | 451 | 102 | 22,6 | 124 | 50,1 |
НИЙТ ДҮН | 2070 | 846 | 40,9 | 161 | 48,6 |
А.АНИР