“The Hu” хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх онлайн тоглолтоо өнөөдөр /2020.06.28/ 22.00 цагаас “White Rock Center”-т хийнэ. Онлайн тоглолт бүтэн хоёр цагийн турш үргэлжлэх гэнэ. Тэд хандивын тоглолтоо зургадугаар сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч сонгуультай давхцуулахгүйн тулд түр хойшлуулаад байсан юм.
Онлайн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” компани ажиллаж, МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх гэнэ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна.
“The Hu” хамтлаг нь Монголчуудын уламжлалт урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан тоглодог билээ. Хамтлагийн залуус хандивын тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлахаа мэдэгдээд буй.
Тус хамтлагийн дэлхийг тойрон аялах тоглолт цар тахлын улмаас хойшилсон тул “The Hu” хамтлагийнхан өнгөрөгч тавдугаар сарын 3-нд Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлагийн залуус анхны “Гэрэг” тоглолтоо 2019 оны тавдугаар сарын 23, 24-нд “White Roсk Сenter”-т хийж байсан удаатай. Тоглолтын тасалбар 99 мянга 999 төгрөгөөр худалдаалд гарч байв.
А.СҮРЭН
Зочин 2020-06-28 192.82.69.137
МАН-ын ялалтын баярын тоглолт юм биз дээ, менге улс терд дерлуулсэн эд УОК-т хандивын тоглолт хийдэг ч юу л бол, улс терийн зорилготой тоглолтынх нь халхавч тедий л биз
Зочин 2020-06-28 202.9.46.163
Орой их хүмүүс үзэх юм шиг байна лээ асууж сураглаад л байна
Зочин 2020-06-28 66.181.186.125
ОДОО ЦААШДАА ЧАДВАЛ ПРОГРЕСИВ ЧИГЛЭЛТЭЙ ХОЛЬЖ ТОГОЛМООР ЮМ .
Зочин 2020-06-28 66.181.189.73
Americ labeltei geree hiitsen, Mongold togloj bolohguu ntr geed tomrood bsan yaasan!
Зочин 2020-06-28 66.181.161.100
Харин чи юу гэж бодож байна?
Зочин 2020-06-28 103.212.118.216
hurdaas iluu menge tsugluulahiig ni haraya tald ni ch hurehgui geed helchihbel neeh zuruhgui l baih
Зочин 2020-06-28 66.181.161.100
Тэгвэл тэр л биз. чи тэрэнд нь баясах биз. Хэмжээ чухал уу? Чухал гэхдээ сэтгэл гэж зүйл бас байдаг юм шуналын хар тийрэн.
Зочин 2020-06-28 103.212.118.216
mengenii dun ni chansaagii ni haruulna za hyamd yum hyamd l baidag
Зочин 2020-06-28 66.181.161.6
Тэгсэн хэрнээ Америк, Австрали, Европын зарим оронд очоод алаад байдаг тээ. Юм гэж сонин шүү. Тэгээд чансаа нь аль дээгүүр байх шиг байна? YouTube ороод гаднынхан энэ хамтлагийн дуунуудын талаар ямар видео хийж байгааг үзээ байлгүй дээ. Тэгээд чансаа нь аль нь дээгүүр байна? ЕА компани өөрсдийн хийсэн оддын дайны сэдэвт видео тоглоомдоо энэ хамтлагийн дууг оруулсан байдаг юм байна лээ. Тэгээд аль нь чансаа дээгүүр байна?
иргэн 2020-06-28 202.179.26.155
Хэн ч үзэхгүй Цомог Дашдондонг Зайлаа
Зочин 2020-06-28 66.181.161.100
Чи цомог битгий хэл касет ч гаргаж чадахгүй байж бусдын хөдөлмөрийг хүндэлж сур.
Зочин 2020-06-28 66.181.161.125
22.00 цагаас тоглохдоо яадаг юм бэ? 22.00 цаг чинь хүмүүсийн унтаж байх ёстой цаг гэж эмч нар зөвлөөд байгаа биз дээ.
Зочин 2020-06-28 202.9.46.92
УНТААЧДЭЭ. БИ ҮЗНЭ
Зочин 2020-06-28 66.181.161.100
Тэгвэл унтаж амардаа. Сайхан нойрсоорой. Үзэх хүмүүс нь үзэг.