"ЭСЯ-нд хандсан иргэн бүрт нутаг буцаах баталгаа гаргах боломжгүй" | News.MN

"ЭСЯ-нд хандсан иргэн бүрт нутаг буцаах баталгаа гаргах боломжгүй"

"ЭСЯ-нд хандсан иргэн бүрт нутаг буцаах баталгаа гаргах боломжгүй"

"ЭСЯ-нд хандсан иргэн бүрт нутаг буцаах баталгаа гаргах боломжгүй"

БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас шинэ мэдээлэл гаргав. Тус мэдээлэлд "БНСУ-д удаан хугацаанд нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн зүгээс ЭСЯ-аар дамжуулан Улсын Онцгой Комисст шаардлага хүргүүлсний хариуг үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 25-ны өдрөөс зогсоож, хилийн чанадад буй нутаг буцах хүсэлтэй 11313 иргэнийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан, автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр татан аваад байна.

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцны 5 удаагийн нислэгээр 1272 гаруй иргэн нутаг буцлаа. Зургадугаар сарын 26-ны байдлаар 2623 иргэний нутаг буцах өргөдлийг хүлээн авсан. Өргөдөл гаргасан иргэдийн 230 буюу 9 хувийг өндөр настан, 584 буюу 22 хувийг 0-18 насны хүүхэд, 123 буюу 5 хувийг жирэмсэн эх, 183 буюу 7 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд, 78 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үлдсэн 1425 буюу 54 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

ЭСЯ-наас нутаг буцах хүндэтгэн үзэх шалтгаантай болон санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй, яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж буй билээ.

Мөн сүүлийн үед тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг сонгохдоо УОК-ын зүгээс тавьсан үндсэн таван шалгуурыг баримталж ирсэн ч эдгээр шалгуурт хамрагдахгүй бусад иргэдийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан сүүлийн үед үйлдэгдэж буй нислэгүүдэд түлхүү хамруулах чиглэл баримталж байна. БНСУ-д манай улсын иргэд олноор оршин суудагтай холбоотойгоор нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол өндөр байдаг тул тусгай үүргийн нислэгүүдийг Сөүл хот руу үйлдэх давтамжийг өндөр байлгаж, нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байгаа бөгөөд долдугаар сарын эхний хагаст дөрвөн удаагийн нислэгийг тус хот руу хийхээр төлөвлөж байна.

ЭСЯ-нд хандан шаардлага хүргүүлж буй иргэн бүрийг үйлдэх нислэгүүдэд хамруулах баталгааг УОК-ын Шуурхай штаб гаргах боломжгүй гэж мэдэгдсэн. Учир нь, БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 2600 гаруй иргэн ЭСЯ-нд хандан бүртгүүлснээс хүндэтгэн үзэх шалтгаантай олон иргэд байгаа тул аль нэг иргэнд баталгаа гаргах нь шударга бус, хариуцлагагүй үйлдэл болох юм.

УОК-ын Шуурхай штабаас Сөүл хот руу үйлдэх нислэгүүдээр ирэх зорчигчдын нэрсийг баталгаажуулахдаа өргөдөл өгсөн он цагийн дараалал, хүндэтгэх шалтгаантай иргэдийн асуудлыг чухалчлан авч үзэх болохыг мэдэгдсэн.

Түүнчлэн шинэ төрлийн коронавируст цар тахалтай холбоотойгоор мөрдөж буй өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хилийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой хязгаарлалтыг цаашид хэрхэн бууруулах асуудлаар УОК-оос тодорхой шийдвэр гараагүй байгаа.

Гэвч УОК-ын Шуурхай штабын зүгээс нийт ард иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх нөхцөлийг бүрэн хангаж, халдварын тархалтын нөхцөл байдлыг үндэслэн улс орнуудыг эрсдлийн түвшингээр нь ангилж, бага эрсдэлтэй бүс нутгаас ирэх иргэдийг татан авах, тусгаарлах горимыг шинэчлэх асуудлыг судалж, ойрын хугацаанд УОК-т саналаа танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ эрсдэл багатай бүс нутаг руу үйлдэх нислэгүүдийг шат дараатай нээх асуудлыг судалж байгаа болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдээд байна" гэжээ.

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-27 202.9.40.44

Хилээ нээ!!! Дэлхийн бусад улсууд энэ хүмүүсийг гэр оронд нь харихад туслах болно. Монголын засгийн газар, УОК-ын бодлогогүй алхам, замбраагүй үнэ ханш, хүний төлөө бус шийдвэр тэнэглэл хэрээс хэтэрч байна. ХИЛЭЭ НЭЭ!!

Avatar

Зочин 2020-06-27 185.248.160.21

> Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Бас нэгэн Нара 2020-06-27 103.212.118.158

Сард 3-5 хоног ч болов хилээ нээгээч, ДЭМБ гэж нэг хуурамч Дэлхийн байгууллага бүх ардын тархийг угаагаад, үр дүнд нь бүх улсад царай таних технологи тавьж эхэлсэн, удахгүй вакцинаараа дамжуулж хүн бүрийн биенд нано чип суулгах ганц зорилготой байна, гэтэл бид тэдний үгийг дагаж эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд, боловсролын салбараа хэдэн жилдээ сэхэхээргүй болгов

Avatar

Бямбаа 2020-06-27 31.173.242.103

⁸тэр чинь унэхээр тийм л асуудал бгаа байх аа!

Avatar

Зочин 2020-06-27 83.20.250.164

Odoo hilee nee

Avatar

Зочин 2020-06-27 150.129.143.223

Teneg ve, uhmeer bn uu chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж