Ардчилсан намаас 18:30 цагт шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. Тус намаас улс төрийн намуудад хандан 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн эргэлзээг хамтран тайлах уриалга гаргасан билээ.
Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өнгөрсөн Баасан гаригт "УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, бүх хэсгийн хорооноос гарсан дүн, мөн ажиглагчдын дүн, СЕХ тухайн өдөр дэлгэц дээр гаргаж байгаа дүн мэдээллийг нэгтгэж үзлээ. Энэ нэгтгэл маш зөрүүтэй гарч байгаа учраас АН зөрүүг нягтлах шуурхай ажлын хэсгийг нэн яаралтай байгууллаа. УИХ-ын сонгуульд ажилласан ажиглагч, хэсгийн хорооны нийт ажилтнууд, ухуулагч нартаа АН-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Монголын төрийн ирээдүйн 30 жилийг тодорхойлох суурь шинэчлэлийн сонгууль байх болно гэж ард түмэн итгэж найдаж байсан. Энэ утгаараа сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцсон. Анхнаасаа АН сонгогчдын эрхийг зөрчихгүй, хамгийн хүндэтгэлтэй хандаж сонгуульд оролцъё гэдэг шаардлагыг бид удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа аймаг, дүүрэг бүрээс сонгогчдын төлөөлөл АН руу утсаар болон бусад хэрэгслээр холбогдож бидний санал хааччихсан бэ гэж холбогдлоо. Үүн дээр тулгаарлаж АН шуурхай ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт түрүүчээсээ гарч байна.
Бид хууль хяналтын байгууллагад дүгнэлтээ өгөхөөр бэлдэж байна. Төрийн сонгуулийг будилаантуулсан хүн хуулийн маш чанга хариуцлага хүлээдэг. Энэ сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээний нөлөөлөл орсон гэдэг дүгнэлтийг СЕХ өөрсдөө мэдэгдсэн. Бие даагчдын санал яагаад таслалтай байна вэ гэдэг СЕХ хариулт өгч чадаагүй. Функцийн алдаа гарсан гэж мэдэгдсэн нь санал тоолох үйл явц алдаатай байсан гэж ойлгогдож байна" гэж мэдэгдсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ