Хар тамхины хэргээр шалгагдсан хүмүүсийн 13 нь сурагч байжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.27-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргээр шалгагдсан хүмүүсийн 13 нь сурагч байжээ

Хар тамхины хэргээр шалгагдсан хүмүүсийн 13 нь сурагч байжээ

Мансуурах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Олон улсын өдөр өчигдөр (2020.06.26) тохиож, дэлхий нийт "Илүү их анхаарал, халамж тавихын тулд мэдлэг, мэдээллээ улам сайжруул” сэдвийн дор тэмдэглэжээ.

НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх албанаас “Дэлхийн хэмжээнд 15-64 насны 230 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг. Түүнээс 27 сая орчим нь тогтмол. Хэрэглэгчдийн 200 орчим сая нь каннабис, 15 орчим сая нь амфетамин, 15,9 сая хүн опиум /героин/, 13,7 сая нь кокаин хэрэглэдэг” болохыг 2012 онд судалгаагаар тогтоосон байна.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдсан байгаа аж. Тэдний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насны залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч байсан талаар эх сурвалж мэдээлэв. Энэ тоо баримтыг 2018 оныхтой харьцуулж үзэхэд өссөн дүн мэдээ гарсан байна.

Дээрх өдрийг тохиолдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас "Хасах 25" төслөө танилцуулав.

Дээрх төсөл нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, энэ төрлийн бодисын донтолтоос урьдчилан сэргийлэх үүднээс зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад чиглэжээ.

Төслийн хүрээнд 13-25 насны хүүхэд, залуучуудыг хамруулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хор уршиг, үр дагаврын тухай ойлголт, мэдлэг, хандлага, хэрэглээний тархалтыг тогтоох тандалт судалгааны ажлыг эхлүүлсэн байна.

Мөн төслийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа насанд хүрээгүй хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдний  эцэг, эх, асран хамгаалагч нарт хууль эрх зүй, сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгч байна.

БСШУСЯ-тай хамтран зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудтай ажилладаг багш, нийгмийн ажилтан, мэргэжилтэн нарт зориулж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай ойлголт, хор уршиг, үр дагавар, хууль эрх зүйн зохицуулалтын талаар болон сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, багш, мэргэжилтэн нарын зөвлөмж зөвлөгөө, дүрс бичлэг, гэрэл зураг бүхий цахим гарын авлагыг бэлтгэж, багш нарт хүргэхэд бэлэн болжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж