Нам, эвслүүд болон бие даагчдын төлөөлөл СЕХ-ны удирдлагуудтай уулзав | News.MN

Нам, эвслүүд болон бие даагчдын төлөөлөл СЕХ-ны удирдлагуудтай уулзав

Хуучирсан мэдээ: 2020.06.27-нд нийтлэгдсэн

Нам, эвслүүд болон бие даагчдын төлөөлөл СЕХ-ны удирдлагуудтай уулзав

Нам, эвслүүд болон бие даагчдын төлөөлөл СЕХ-ны удирдлагуудтай уулзав

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие оролцсон нам, эвслүүд болон бие даагчдын төлөөлөл өнөөдөр (2020.06.27) Сонгуулийн ерөнхий хорооны дарга нартай уулзав. Тэд Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн санал хураалтыг дахин явуулах тухай шаардлага хүргүүлсэн билээ.

Энэ үеэр сонгуульд бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "Нэгдсэн дугааргүй саналын хуудсаар санал авсан. Саналын хуудасны битүүмжлэлийг алдагдуулахгүй гэдгийг зөрчиж, ажиглагчдыг санал авах байрнаас албадан гарсан нь ажиглагчийн эрхийг зөрчсөн. Тухайн тойргийн мандатын тооноос илүү тооны нэр дэвшигчид санал өгсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцдог. Нэг иргэн олон газар бүртгэгдээд, олон дахин санал өгөх боломжийг танайх бий болгосон байна. Үүнээс болж 249 мянга гаруй хүн илүү санал өгсөн байгааг тооцсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн.

Бэлэн будчихсан саналын хуудсыг цэвэрхэн саналын хуудастай хамт өгсөн тохиолдол гарсан. Сонгогчдын тоо болон санал өгсөн хүмүүсийн тоо илт зөрсөн. Энэ зөрчил хар машинтай холбоогүй. Иймээс дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Танай хар машины форматад байхгүй. Энэ бол зөвхөн excel програмаар хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл. Улсын хэмжээнд бүх бие даагчийнх таслалтай харагдсан. Танайх үүнийг алдаа гэсэн. Тэгвэл яагаад алдаатай санал хураалтыг хүлээн зөвшөөрч байгаа юм бэ?" гэж асуув.

СЕХ энэ асуултад хариулахдаа "Санал тоолох төхөөрөмж ямар нэг сүлжээнд холбогдохгүйгээр дүнгээ хэвлэж гардаг. Тэр дүн манай төв серверт ирдэг. Үүнд хэн нэгний гар оролцоо байхгүйгээр хамгаалалтай сүлжээгээр, хамгаалалтай файл ирдэг. Тэр нууцалсан файлыг нээхийн тулд өндөр чадалтай компьютероор 10 хоног суудаг. Боловсруулалтыг ч мөн сервер өөрөө хийж буй. Боловсруулалтыг excel-ээр экспортолж гаргасан. Ингэх үед зарим нь мянганы нарийвчлалтайгаар гарсан. Үүнд ямар нэг алдаа байхгүй.

Дархан-Уул аймаг дахь саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Сонгуулийн ерөнхий хороонд зөрчлийг шалгаж тогтоох эрх байхгүй. Харин саналын хуудсыг гараар тоолох боломж бий. Нийслэлийн хэмжээнд 22 хувьд нь тоолчихсон" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-06-27 71.229.165.236

ulaan tsaim luivar bolloo shiu dee buur tsagaandaa garsan luivariin songuuli bolloo shivshigSHIVSHIG

Avatar

Зочин 2020-06-27 185.248.160.21

>Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

zochin 2020-06-27 68.148.158.2

Yalagdsan hun bolgon gomdol gargah tul 606 udaa dahin songooliig 10 jiliin dotor bagtaaj hiie. Tegeed 606 songuuliin daraa hamgiin gomdolgui songuuli bolloo gej helj magadgui baihaaaa.

Avatar

Зочин 2020-06-27 192.82.75.129

Odoo ard tumen mongiig ni abaad songoltoo ooriinhooroo hiine gedeg bolson bna lee, manai ard tumen mongond huurtagdahgui bolson ni tun sain snuu

Avatar

Зочин 2020-06-27 202.9.46.89

Ганболдын мөнгө өгсөн сонгогчид нь өөрт нь санал өгөөгүй болохоор гараар тоолох нэрээр саналын хуудас, регистрээр нь хөөж тэднийгээ олох гэж байгаа юм байлгүй. Гараар тоолохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй. Сонгогчийн саналын нууцлал алдагдах эрсдэлтэй.

Avatar

зочин 2020-06-27 103.9.88.162

Ганболд оо ард түмний сонголтыг хүдэтгээ, одоо болноо,үймээн самуунд бусдыг битгий уриал аа

Avatar

Uns 2020-06-27 202.21.107.70

Ganbold odoo boli, yun dahin songuul tariad bgaan, tvl chi ooriinhoo companaas ulsiin songuuli yvuulah buh zardaliig garga,

Avatar

Зочин 2020-06-27 182.232.174.220

Odoo bolitsgoo Elsa ni ajilaa hiitsgee, hetsuu tsag ued ulam tsag aldaad baina. Songogdoj chadaagui ni ur dung hulled zuvshuuruu, uur songokt alga, ta Karin heruuliig dahin sonsmoorgui baina

Avatar

Zochin 2020-06-27 66.181.188.227

Unen shu

Avatar

Зочин 2020-06-27 66.181.161.91

ганболд гээд далчигнуур өөрийгөө гарна гэж бодоод байгаа байхдаа хийсэн бүтээсэн зүйлгүй энд тэнд хүний б**с долоож явж хэдэн цаастай болоод ирэнгүүтээ нөгөө хүмүүсээ гөрдсөн хүний адаг болсон эр ярианаас нь илт байнлээ хол явахгүйээ

Avatar

Ain? 2020-06-27 202.9.46.158

uursduu yalaagui l bol zaaval bulhai luivar orson bu yostoi gej uzej bgaa hereg uu?

Avatar

зочин 2020-06-27 64.119.26.153

булхай луйвар орсон нь эргүү тэнэг бус хүнд ойлгомжтой л байгаа шүү дээ

Avatar

иргэн 2020-06-27 202.179.26.44

100 хувь санал нэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж