Европын холбооноос өчигдөр (2020.06.26) мэдэгдэл хийж, ирэх долдугаар сарын 1-нээс хилээ нээхээ болсноо мэдэгдсэн билээ. Өдгөө тус холбоонд харьяалагддаг улс орнууд руу нэвтрэх улсуудын жагсаалтыг хэлэлцэж байна. Тасс агентлагийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, Европын холбоо одоогийн байдлаар нэр бүхий 18 улсын иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлэх тал дээр зөвлөлдөж байгаа аж. Харин энэхүү 18 улсын тоонд АНУ болон ОХУ багтаагүй байна.
Тус эх сурвалжийн мэдээлснээр, ирэх долоо хоногт Европын холбооны хилээр чөлөөтэй нэвтэрч болох улсуудыг зарлах бөгөөд одоогийн байдлаар Балканы орнууд болох Албани, Болгар, Босни Герцеговина, Грек, Македони, Монтенегро, Серби болон Канад, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд энэхүү жагсаалтад багтжээ. Харин Хятад улсад хилээ нээх эсэх асуудлыг Европын холбоо хэлэлцэж байгаа аж.
Европын холбооны улсууд дотоодын хилээ энэ зургадугаар сарын 15-наас эхлэн нээсэн билээ.
Холбоотой мэдээ