АНУ-ын Сан-Диего хотын Старбакс кофе шопт нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Тус кофе шопоор үйлчлүүлэх гэж орсон амны хаалтгүй бүсгүйд Ленен хэмээх бариста залуу үйлчлэхээс татгалзсан байна. Хэдий бүсгүй амны хаалтаа зүүсэн ч бариста түүнд үйлчлэхээс татгалзсан хэвээр байж. Үүнийх нь хариуд уурссан Амбер Линн Жилес гэх бүсгүй өөрийн цахим хуудастаа тус баристагийн зургийг оруулан “Намайг амны хаалтгүй байна гэж үйлчлэхээс татгалзсан Старбакст ажилладаг Ленентэй танилц. Дараагийн удаа би цагдаа дуудаж, өөрийгөө эрүүл гэдгийг батлах эмнэлгийн хуудас авчрах болно” хэмээжээ.
Сан-Диего мужид олон нийтийн газарт явж буй хүн бүр амны хаалт зүүсэн байх шаардлагатай бөгөөд зөвхөн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нүүрээ халхлах боломжгүй хүн л амны хаалт зүүхгүй байж болох аж.
Гэвч түүний энэхүү постон дээр бариста залууг шүүмжлэх бус сайшаасан сэтгэгдэл мянга мянгаараа ирж, харин Жилесийг буруутгажээ. Мөн Ленен залууг зөв шаардлага тавьж, иргэний үүргээ тун сайн биелүүлсэн хэмээн GoFundMe цахим хуудсан дээр түүнд туслах хандивын аян өрнүүлжээ. Энэхүү аяны хүрээнд түүнд нийт 2000 гаруй хүн хандив өргөж, 27,943 ам.доллар цугларчээ.
Ленен өөрийн цахим хуудастаа хандивын аянд оролцсон хүмүүст талархал илэрхийлэн “Гар цайлгах мөнгө өгсөн хүмүүстээ баярлалаа, эрүүл байгаарай” гэсэн бичиг барьсан зургаа оруулжээ.
Зочин 2020-06-27 202.179.27.192
Ерөнхийлөгч нь анх өвчтэй хүмүүс л амны хаалт зүүдэг. Масктай хүмүүсээс хол бай гээд тэнэгтсэн юм чинь
Зочин 2020-06-27 66.181.178.119
Мэдрэл хог шүү тэр нээрээ
Зочин 2020-06-27 66.181.178.119
Мэдрэл хог шүү тэр нээрээ
Зочин 2020-06-27 202.126.88.136
ШИНЭ ГЭМТЭЛ ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА ХАМГИЙН ӨРСӨЛДӨӨНТЭЙ ЧАНАРТАЙ ХЯМД ЮМ БНШД
Зочин 2020-06-27 185.248.160.21
>>>Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF
123456 2020-06-27 49.0.212.237
Яг манай монголчууд шиг тэмээ гэхээр ямаа гэдэг ооркууд байна, хүн төрөхтөн угаасаа мулгуу усан толгойнууд болсон, удахгүй сөнөх цаг нь болсон, энэ улаан Xятадуудад ч хамаатай
zochin 2020-06-27 202.9.46.173
chi gantsaaraa yldex geed bn uu. tegexgyi shy. delxii sunuvul xamtdaa yavna
Jenny 2020-06-27 202.179.14.178
Ter busgui barag tus boltsiin bishuu. Unench shudraga n zaaval Ulsan yum.uzen yduulah gsn bish😂😂