NBA-ийн 16 тоглогч коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.27-нд нийтлэгдсэн

NBA-ийн 16 тоглогч коронавирусийн халдвар авчээ

NBA-ийн 16 тоглогч коронавирусийн халдвар авчээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA, Үндэсний сагсан бөмбөг тоглогчдын холбоо өчигдөр (2020.06.26) хамтарсан мэдэгдэл хийв. Энэхүү мэдэгдэлд NBA-ийн нийт 302 тоглогчоос шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ авахад 16 тоглогчийн шинжилгээний хариу эерэг гарсныг зарласан юм. Гэвч шинжилгээнд хамрагдсан NBA-ийн арын албаныхан, шүүгчид болон телевизийн шууд дамжуулалтын багийнхны шинжилгээний хариуг зарласангүй.

Халдвар авсан тоглогчид 14 хоногийн туршид тусгаарлалтад байна.

Өнгөрсөн Мягмар гаригт Денвер Наггетс багийн төвийн тоглогч Никола Йокич, Индиана Пэйсерс багийн хамгаалагч Малколм Брогдон, Сакраменто Кингс багийн довтлогч Жабари Паркер зэрэг тоглогчид халдвар авсан нь ил болсон билээ.

NBA ирэх долдугаар сард лигээ үргэлжлүүлэн явуулахад дээрх шинжилгээний хариу саад болохгүй гэж мэдэгдэв. Учир нь нийт шинжилгээнд хамрагдсан тоглогчдын 5.3 хувь нь халдвар авсан тул цаашдаа эрсдэлтэй байдал үүсгэхгүй гэж үзэж байгаа аж. Нийт 22 багийн 300 гаруй тоглогчоос ирэх сард Флорида мужид ирэхэд нь өдөр бүр шинжилгээ авах юм байна.

Тус лигийг ирэх сард хүлээн авах Флорида муж өнгөрсөн Пүрэв гаригт 8,933 хүнийг шинэ төрлийн коронавирусийн шинжилгээнд хамруулахад 14.74 хувь нь эерэг буюу халдвар авсан нь тогтоогджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж