АНУ-ын Төрийн департаментын Хэвлэл мэдээллийн албанаас 2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаар мэдээлжээ. Тус мэдээнд “Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал ялснаас хойш найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй парламентын сонгуульд Монгол Улсын иргэд өөрсдийн салшгүй эрхээ эдлэн зургадугаар сарын 24-ний өдөр саналаа өгч оролцсонд баяр хүргэе.
АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж буй стратегийн түнш гэдгээрээ бахархаж байна.
Хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсээ бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын дараагийн Засгийн газартай хамтран ажиллахдаа бид таатай байх болно” гэжээ.
АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Майк Помпео твиттер хуудастаа “Монгол Улсын парламентын сонгуулийн үеэр сонгуулийн ардчиллын үйл явцыг харахдаа туйлын их баяртай байна. Бид цаашид ч ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархаж байна” хэмээн жиргэжээ.
Б.ЖАРГАЛ