Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.27/ мэдээллээ хийж байна. Улсын хэмжээнд 2633 иргэн ажиглалтад байгаа бол шинээр 77 хүн тусгаарлалтад орж, есөн хүн гэрийн ажиглалт руу шилжлээ.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 93 хүнээс 53 нь архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүсийн зургаа нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хүнд байна.
ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 166 дуудлага иржээ. Гадаадын АНУ, БНСУ, ОХУ улсаас дөрвөн иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ. Орон нутгийн галт тэргэнд 7300 гаруй зорчигчид хийсэн шинжилгээгээр сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
БАТЛАГДСАН НИЙТ 219 ТОХИОЛДЛООС 175 НЬ ЭДГЭЭД БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор долоон сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Сайн мэдээ нь, ХӨСҮТ-өөс таван хүн эдгэн гарч байна. Нийт батлагдсан 219 тохиолдол бүртгэгдсэнээс 175 хүн эдгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 44 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Posted by News.mn on Friday, June 26, 2020
Холбоотой мэдээ