УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн

Хуучирсан мэдээ: 2020.06.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулсан билээ. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллажээ.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх журмыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мөрдүүлж зохион байгуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр санал хураалт аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон хэдий ч сонгууль амжилттай зохион байгуулагдсаныг СЕХ-ноос мэдээлэв. 2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 20931 сонгогч саналаа өгөх хүсэлт гаргаж, 19956 сонгогч буюу 95.34 хувь нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгчээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна. 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болжээ.

Эрхэм уншигч та УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнтэй ЭНД дарж танилцана уу.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж