Дулаан хангамжийн шугам тоноглолд энэ зун хийх засварын ажлын хуваарийг баталжээ. Засварын ажлыг тавдугаар сарын 17-нд эхлүүлж, хуваарийн дагуу хэрэглээний халуун ус хязгаарлаж буй юм. Зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 9-ний өдрүүдэд дараах байршилд 14 хоног халуун ус хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ. Үүнд:
- Эрэл ДДТ орчмын хэрэглэгчид
- Хотын төв буюу 40,50 мянгат
- Баруун дөрвөн зам Нарантуул зочид буудал
- V хороолол
- Хонхорын 7 байрууд
- Гоёо ХХК
- Эрчим хүчний яам
- Хос өргөө, Тэлмүүнлхам хотхон
- Автобус-1 УБДС ХК
- Цагдаагийн авто бааз
- Алтай хотхон
- Нарны хороолол
- Хуучнаар Тээврийн товчоо ДДТ-80 орчим
- Төв усан бассейн орчим
- ШУТИС, 64-р дэлгүүр
- БНХАУ-ын Элчин сайдын яам орчмын хэрэглэгчид тус тус багтжээ.
Хуваарийн дагуу хэрэглээний халуун ус хязгаарлах ажил долдугаар сарын 9-ний өдрөөс наймдугаар сарын 17-н хүртэл үргэлжлэх юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ