ОХУ-ын сансрын аж үйдвэрийн тэргүүлэх компаниудын нэг болох “Энергия” пуужин-сансрын корпорац, АНУ-ын “Space Adventures Inc” компанитай 2023 онд Олон улсын сансрын станц (ОУСС) руу хоёр жуулчин аялуулах гэрээ байгуулжээ.
“Энергия” пуужин-сансрын корпорацийн мэдээлснээр, аяллын үеэр сансрын жуулчдын нэг нь Оросын сансрын нисгэгчтэй хамт задгай сансарт гарах юм байна.
2001-2009 онд “Энергия” болон Роскосмос компани “Space Adventures Inc” компанитай байгуулсан гэрээний дагуу ОУСС-ын Оросын сегмент рүү арилжааны найман нислэгийг “Союз” загварын хөлгүүдээр амжилттай гүйцэтгэжээ.
Сансрын жуулчид нь Деннис Тито (АНУ, 2001), Марк Шаттлворт (Их Британи, 2002), Грег Олсен (АНУ, 2006), Анюше Ансари (АНУ, 2006), Ричард Гэрриотт (АНУ, 2008), Чарльз Симони (АНУ, 2007, 2009), Ги Лалиберте (Канад, 2009) нар юм.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ