Бразил улс хүн дээр "Covid-19"-ийн вакциныг туршиж эхэллээ | News.MN

Бразил улс хүн дээр "Covid-19"-ийн вакциныг туршиж эхэллээ

COVID-19

Бразил улс хүн дээр "Covid-19"-ийн вакциныг туршиж эхэллээ

Бразил улс хүн дээр "Covid-19"-ийн вакциныг туршиж эхэллээ

Дэлхий даяар өнгөрөгч 24 цагийн байдлаар коронавирусийн +193,974 шинэ тохиолдол, +4,891 нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр (2020.06.27)-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 9,903,774 (10.00 цагийн байдлаар) болж, нас барагсдын тоо 496,796-д хүрсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар АНУ, Бразил, Энэтхэг, Орос, Мексик зэрэг улсуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгджээ. Тодруулбал, өчигдөр/2020.06.26/ ганц өдрийн дотор АНУ-д +47,341, Бразилд +46,907, Энэтхэгт +18,276, ОХУ-д +6,800, Өмнөд Африкт +6,215, Мексикт +6,104, Перуд +3,762, Чилид +4,296 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэнээрээ тэргүүлж байна. Харин вирусийн улмаас амиа алдагсдын хувьд өнгөрөгч 24 цагийн байдлаар АНУ-д +663, Бразилд +1,055, Мексикт +736, Энэтхэгт +381, Чилид +165, Их Британид +184, Перуд +178, ОХУ-д +176 хүн тус тус нас бараад байна.

Эдгэрсэн хүний тоо одоогоор 5,357,153-д хүрсэн бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 4,049,825 болж, 57,643 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,271 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 63.7 нь уг халдварын улмаас нас баржээ.

ӨДӨР ИРЭХ ТУСАМ ХАЛДВАР АВАГСДЫН ТОО ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭЖ БАЙНА

Өдөр ирэх тусам халдвар авагсдын тоо эрчимтэй нэмэгдэж буй Бразил улс энэ долоо хоногоос эхлэн Сovid-19 халдварын вакциныг хүн дээр туршиж эхэлсэн байна. Тус улс Оксфордын их сургуулийн гарган авч, хөгжүүлсэн вакциныг Сан-Пауло болон Рио де Жанейро зэрэг хотын 3 мянган хүнд дээр туршиж буй аж. Бразилын Эрүүл мэндийн зохицуулах агентлаг Анвисагийн зүгээс эм үйлдвэрлэгч AstraZeneca компанид энэ сарын эхээр туршилт явуулах зөвшөөрөл өгсөн байна. Сан-Паулогийн улсын их сургуулийн судалгаагаар "Сovid-19"-ийн вакциныг гарган авахад нэг жил орчим хугацаа шаардагдана хэмээжээ. Бразил улс вакцины туршилтын үр дүнгээс хамаарч тус вакциныг үйлдвэрлэх эсэх тал дээр гэрээ хийнэ гэж мэдэгдсэн байна.

Бразил улсаас гадна Их Британи улс хүн дээр вакцины туршилт хийж эхэлсэн бөгөөд эрдэмтэд өнгөрсөн сард 10,260 сайн дурын хүн дээр туршилт хийн, дараагийн хоёрдугаар шатны эмчилгээ рүү шилжүүлжээ.

Их Британи улс ирэх долоо хоногоос эхлэн Франц, Грек, Испани зэрэг халдварын тархалт буурч буй улс орнуудаас аялагч, жуулчдыг хүлээн авах аж. Харин ирж буй аялагч, жуулчдыг 14 хоног тусгаарлалтад оруулах эсэх, мөн ямар улс орнуудаас жуулчдыг хүлээн авах болон авахгүй талаараа хэлэлцэж байна хэмээн өчигдөр(2020.06.26) хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Европын холбооны гишүүн орнууд АНУ-аас жуулчдыг хүлээн авах бодолгүй байна. Өдөр бүр халдвар авсан болон нас барсан хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж буй АНУ-аас аялагч, жуулчид хүлээн авахгүй байх тал дээр Европын холбооны 27 гишүүн орны төлөөлөгчид нэгджээ. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд Европын холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид тус бүрийнхээ засгийн газартай энэ талаар ярилцах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

01994648248 2020-06-27 37.111.238.53

Md Roni Roni. Banglades. iPhone

Avatar

Зочин 2020-06-27 185.248.160.21

…. Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж