ЭЕШ өгөхдөө анхаарах 13 зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2020.06.27-нд нийтлэгдсэн

ЭЕШ өгөхдөө анхаарах 13 зөвлөмж

ЭЕШ өгөхдөө анхаарах 13 зөвлөмж

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоо хоногийн Пүрэв гаригийн 10:00 цагт орон даяар Монгол Улсын түүхийн шалгалтаар эхлэх юм. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ өгөх сурагчдад зориулж 13 зөвлөмж бэлтгэснийг хүргэж байна.

  1. Шалгуулагч та ширээн дээр буй гэрээний хуудсыг уншиж, танилцаад гарын үсгээ зурна. Хэрэв зураг, регистрийн дугаар, овог, нэр буруу зөрөх гэх мэт зөрчил байвал гэрээний хуудсан дээр засах буюу зааланд буй хянагч багшид мэдэгдэж протоколд тэмдэглүүлээрэй.
  2. Шалгалтын материалын хуудасны бүрэн бүтэн байдал болон хэвлэлийн алдаатай эсэхийг сайтар нягтлаарай.
  3. Хонх дуугарч шалгалтын товлосон цаг эхэлснээс хойш математик, хими, физикийн хичээлүүдийн шалгалтыг 100 минутад монгол хэл, англи хэл, орос хэл, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газар зүй, биологийн хичээлүүдийн шалгалтын даалгаврыг 80 минутад багтаан гүйцэтгэж, хариултын хуудсыг бөглөнө. Шалгалтын заасан хугацаа дуусч, хонх дуугармагц та бүхний гүйцэтгэсэн даалгаврыг баганан код наалган хурааж авна.
  4. Шалгалт эхлэх хонх дуугарснаас хойш шалгуулагчид хянагч багшаас шалгалтын сэдэвтэй холбоотой ямарваа нэгэн асуулт асууж, тайлбар авахгүй.
  5. Хариултын хуудсыг БҮТ-өөс тарааж өгсөн балын харандаагаар бөглөнө. Зөвхөн хариултын хуудсан дээр хэрхэн хийсэн байдлаар шалгалтын үнэлгээг өгөх учраас нямбай ажиллаарай. Хэрэв та хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх, нэг мөрөнд давхар тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тухайн даалгаврын хариулт хүчингүй болно.
  6. Шалгалтын заал, танхимд цүнх, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас зэрэг зүйл авч орсон бол хураалгаарай.
  7. Шалгуулагчид нь даалгавар гүйцэтгэж байх үедээ хоорондоо ярих, эргэж харах, харандаа дамжуулах, дохио зангаа хэрэглэх зэрэг үйлдэл гаргаж бусдадаа саад болохыг хориглоно. Хэрэв та дээрх үйлдлүүдийг хийвэл таныг шалгалтын заалнаас гаргахыг анхаараарай.
  8. Шалгалтын материал тарааснаас хойш шалгалтын танхимд хүн орж, гарч болохгүй. Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын танхимаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ гүйцэтгэсэн даалгаврыг дүгнэж зохих оноо өгнө.
  9. Шалгалтын дэвтэр болон хариултын хуудсан дээрх хувилбараа тулган шалгуулагч бүр өөрийн гараар гэрээний хуудасны хувилбар тавих зайд гаргацтай, үнэн зөв, тод бичээрэй.
  10. Шалгалтын хугацаа дуусахад та дугтуйнаас гарсан хос баганан кодын нэг хувийг хариултын хуудсан дээрх баганан код наах хэсэгт, нөгөө хувийг гэрээний хуудасны баганан код наах хэсэгт наана.
  11. Хос баганан код дээрх бүртгэлийн дугаар таны гэрээний хуудасны бүртгэлийн дугаартай таарч байгаа эсэхийг нягтлан хараарай.
  12. Шалгалт өгөх үедээ хариултын хуудасны санамж зааврыг маш уншиж танилцах, цагаа төлөвлөх, хариултаа бөглөхдөө тоот мөр алгасаж зөрүүлэхгүй байх хэрэгтэй.
  13. Хянагч багшийн талаар шалгуулагчдаас гомдол санал байвал та бүхэн шалгалтын комиссын ахлагчид бичгээр уламжилж шийдвэрлүүлэх эрхтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж