Сovid-19: Сөүлд халдварын дэгдэлтийн томоохон голомт үүсч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Сovid-19: Сөүлд халдварын дэгдэлтийн томоохон голомт үүсч болзошгүй

Сovid-19: Сөүлд халдварын дэгдэлтийн томоохон голомт үүсч болзошгүй

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн +193,974 шинэ тохиолдол, +4,891 нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр (2020.06.25)-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 9,898,331 болж, нас барагсдын тоо +193,974-д хүрсэн байна.

Эдгэрсэн хүний тоо 5,353,440 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 4,048,814 болж, 57,643 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,270 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 63.6 хувь нь уг халдварын улмаас нас баржээ.

БНСУ-Д ПҮРЭВ ГАРИГТ ХАЛДВАРЫН 39 ШИНЭ ТОХИОЛДОЛ ИЛЭРСНЭЭР ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 12602-Т ХҮРЧЭЭ

Сөүл хотын бүсэд халдварын хоёр дахь давлагаа дэгдээд буй энэ үед халдварын томоохон голомт үүсч болзошгүйд олон нийт санаа зовниж эхэлжээ.

Тус хотын Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд "Халдвар илэрсэн 13 хүн "Вансунг" сүмийн гишүүд бөгөөд шинжилгээ өгөхөөсөө өмнө найрал дуу болон сүмийн шөнө зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцсон" гэж мэдээлсэн байна. Эхний өвчтөн болох 31 настай эмэгтэйг халдвар авсныг Лхагва гаригт тогтоожээ. Үүний дараа Пүрэв гаригт долоон хүнээс, Баасан гаригт таван хүнээс халдвар тус тус илэрсэн байна.

Сөүлийн засаг захиргаа, Эрүүл мэндийн байгууллагууд одоогийн байдлаар сүмийн 41 гишүүн болон тэдэнтэй ойр байсан хүмүүсийг шалгаж байна. Түүнчлэн халдвар илэрсэн хүмүүсийн дунд ахлах сургуулийн багш, хотын төвд байрладаг “Four Seasons” зочид буудлын ажилтан байгаа тул халдвар авсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж.

Хотын эрх баригчид уг сүмийг түр хааж, халдваргүйжүүлсэн бөгөөд сүмийн харьяа цэцэрлэгт ижил арга хэмжээ авчээ. Мөн Ням гаригийн үйл ажиллагаанд оролцсон сурагчдад сургуульдаа явахгүй байхыг зөвлөсөн талаар Yonhap агентлаг мэдээлсэн байна.

Тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс БНСУ-д Пүрэв гаригт халдварын 39 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний тоо 12602-т хүрлээ гэж мэдээлжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 27 нь дотоодоос халдварласны 16 нь Сөүлд, хоёр нь Гёнги мужид бүртгэгдсэн байна.

 ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.27-ны 09:00 цагийн байдлаар)

Эх сурвалж: WORLDOMETERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж