"Залуучууд идэвхгүй, сонирхолгүй болж, урам нь хугарсан" | News.MN

"Залуучууд идэвхгүй, сонирхолгүй болж, урам нь хугарсан"

"Залуучууд идэвхгүй, сонирхолгүй болж, урам нь хугарсан"

"Залуучууд идэвхгүй, сонирхолгүй болж, урам нь хугарсан"

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

"ГАДААДАД БУЙ МОНГОЛЧУУД УИХ-Д ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ"

Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенкотой ярилцлаа.

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт хэдхэн өдрийн дараа болно. Энэ жилийн сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон кампанит ажил өрнөж байна. Залуучууд ч мөн анхаарал хандуулж эхэллээ. Гэхдээ танай байгууллагын гаргасан мэдээллээр залууст сонгуульд санал өгөх боломж нь хомс байгааг дурдсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Залуучууд идэвхгүй, сонирхолгүй, улс төрийн нөхцөл байдлаас болоод урам нь хугарсан, үл тоомсорлодог байдал байхыг үгүйсгэхгүй ч бүх залуучуудыг төлөөлөхгүй байна гэж бид харж байгаа.

Залуучуудын хэсэг бүлэг нь сонгуульд саналаа өгөхгүй байна. Яагаад гэвэл, тэд сонгуульд саналаа өгөх боломжгүй байна. Та ч гэсэн мэдэж байгаа байх. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Малчны гэрээс сум руу, сумаасаа аймаг руу, эсвэл өөр аймаг руу явах дотоодын шилжилт хөдөлгөөн маш их байдаг. Гэхдээ энэ дунд Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн их. Бидний 2018 онд орон даяар хийсэн судалгаагаар, Улаанбаатар хот руу нүүж буй хүмүүсийн дийлэх нь буюу 40 хувь нь 20-39 насны залуучууд байна. Эдгээр хүмүүсээс дор хаяж 50 хувь нь ямар нэгэн байдлаар албан ёсны бүртгэл хийлгэж чаддаггүй. Тэгэхээр сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогч байнгын оршин суудаг, албан ёсны бүртгэлтэй хэсэгтээ сонгууль өгөх эрхтэй гэх заалт шилжин суурьшигчдад төдийлөн хэрэгжихгүй байгаад байна.

-Гэхдээ бид амьдарч буй, оршин сууж буй газартаа албан ёсны бүртгэл хийлгэдэг шүү дээ. Яагаад энэ нь асуудал болж байна гэж танай байгууллага үзээд байгааг тайлбарлана уу?

-Би танд жишээгээр тайлбарлая. Жишээлбэл, Дундговьд бүртгэлтэй хэсэг иргэд Улаанбаатарт нүүж ирээд хэдэн жил болчихсон хэр нь Улаанбаатартаа албан ёсны бүртгэлээ хийлгээгүй байх тохиолдол маш их байна. Энэ тохиолдолд тэдгээр иргэд ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хотынхоо төлөө бус олон жил амьдраагүй Дундговийн төлөө саналаа өгдөг. Тэгсэн хэр нь тэдгээр иргэд Улаанбаатар хотод амьдарч, зам талбайг нь ашиглаж, бүх үйлчилгээний байгууллагуудаар нь үйлчлүүлээд яваад байдаг. Мөн Дундговьд 2 сар амьдраад, Улаанбаатарт 6 сар ажиллаад аймаг хотын дунд байнга явж байдаг хүмүүс бий. Эдгээр хүмүүс бас л албан ёсны бүртгэлтэй газраа өгөх ёстой гэсэн хуулийн заалт бий. Миний харж буйгаар, тэр хүн тухайн нэг жилийнхээ ихэнх хугацааг хаана өнгөрүүлж байна тэр газарт нь сонгуулийн саналыг авах нь зүйтэй гэж харж байна.

-Энэ байдлаас сэргийлж сонгуультай жил иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зургаан сарын өмнөөс зогсоодог шүү дээ?

-Шилжилт хөдөлгөөнийг зургаан сарын өмнөөс хориглосон хуулийн заалт ашигтай байж чадаж байна уу, үүргээ биелүүлж байна уу, иргэдийн шилжин суурьших эрхийг хөндөж байна уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Энэ нь нэг талдаа зөв арга хэмжээ мэт харагдаж байгаа боловч нөгөө талдаа аль хэдийн нүүхээр төлөвлөчихсөн иргэдийн эрхийг хөндөж байгаа юм биш биз гэдгийг нарийн судлах нь зөв. Ялангуяа Монгол шиг дотоодын шилжилт хөдөлгөөн ихтэй улсад зургаан сарын хугацаа хэтэрхий урт байгаа юм биш гэдгийг мөн судлах нь зүйтэй. Уг заалтаас үүдээд “царцаа”-ны асуудал гарч ирдэг нь өнөөдөр нууц биш болсон шүү дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Э.УРАНЦЭЦЭГ


Д.БАТГЭРЭЛ: UFC ХОЛБООНД ОРСНЫХ АВАРГА БОЛОХЫГ ХҮСДЭГ

Холимог тулааны урлагийн дэлхийн номер нэг холбоо болох UFC холбоонд тулалдсан Монголын анхны тамирчин Данаагийн Батгэрэлтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх хэрхэн холимог тулааны урлагтай холбогдов?

-Анх 2006 онд арван жилийн хүүхэд байхдаа Сүхбаатар аймгаас хотод нүүж ирж байлаа. Өглөө хичээлдээ яваад, орой хийх юмгүй байдаг байсан юм. Тэр үеэс л чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлье гэж бодоод спортын дугуйлан, секц хайж эхэлсэн. Спортын төв ордонд байрлах жүдо, чөлөөт бөх, бокс гээд бүхий л дугуйланд нь хамрагдаж байлаа. Харин боксын дугуйланд ортол Ж.Нарантунгалаг багш бэлтгэл хийж байхтай анх таараад, боксын спортод орсон. Тэр цаг үеэс л багшдаа шавь орж, бэлтгэл хийж эхэлсэн дээ. Мөн “One team” клубын Ш.Ганбаатар багш, бүнжүкү дожоны Аяро Жүнүчи багш нар маань их тус хүргэсэн.

-Мэргэжлийн холимог тулааны анхны тэмцээн чинь Legend FC шиг байх тийм үү?

-Тийм ээ. Гадаадад гарч тулалдсан анхны тулаан маань Legend FC байсан юм. Яг тухайн үед Макаод зохион байгуулагдсан Legend FC тэмцээний нээлтийн тулааныг би хийж, гол тулаанд нь багш маань тулалдсан. Багш болохоор тэмцээн болохоос хэд хоногийн өмнө Макао руу явсан. Би ганцаараа Бээжингээр дайраад, Макао руу явж байлаа. Тухайн үедээ хэл ус мэдэхгүй, ганцаараа явсан болохоор их дурсамжтай санагддаг. Харин тэмцээндээ Хонгконгийн тамирчин, каратегийн хар бүстэй Винсент Сьютэй тулалдаж, нэгдүгээр үед хүнд цохилтоор ялсан. Анхны гадаадад гарч тулалдсан тэмцээн байсан учраас их сайн санаж байна.

-Тулааны спортоор хичээллэдэг хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Дэлхийн хамгийн том холимог тулааны урлагийн холбоо UFC-тэй хэрхэн холбогдов?

-UFC-тэй холбогдохоос өмнө би Legend FC болон RUFF 12 зэрэг тун боломжийн холбоодын тэмцээнүүдэд сайн оролцож, бүх тулаандаа ялаад байсан юм. 2014 онд UFC холбооноос ирээдүйтэй, шинэ залуу тамирчдыг эрин хайх хөгжлийн хөтөлбөр гэж зарласан. Надтай орос менежерээр дамжуулан анх холбогдсон юм.

-UFC холбооны хөгжлийн хөтөлбөрт хамрагдан АНУ руу явахад хүндрэл гарав уу?

-Гаралгүй яах вэ. АНУ-ын визэнд ороод гурав, дөрвөн удаа буцаж байлаа. Бараг явах нь худлаа юм байна гэж бодоод өөрийнхөө оронд Б.Дамланпүрэв болон Отгонтулга ах нарыг санал болгосон ч UFC холбооны зүгээс “Заавал чамайг авна. Визэнд хэд орсон ч хамаагүй” гэж мэдэгдээд, визний маань ангиллыг сольж, оруулж байлаа. Энэ нь ч бүтэж, 2015 онд зургаан сарын хугацаатай хөгжлийн хөтөлбөрт хамрагдахаар АНУ-ыг зорьсон. Тэндээ одоо миний харьяалагдаж буй Jackson Wink клуб дээрээ зургаан сар бэлтгэл хийсэн.

UFC холбоо зарагдаж, хэрэгжүүлж байсан хөгжлийн хөтөлбөрөө зогсоосон. Тэгсэн ч UFC холбоотой байнга холбоотой байж, үргэлж бэлтгэл, тулааныхаа бичлэгийг илгээж байлаа.

-Jackson Wink клубын хувьд шилдэг тамирчдыг бэлтгэн гаргаж ирдэг сайн клуб. Та тэнд ямар дасгалжуулагчтай хамтардаг вэ?

-Грег Жэксон хэмээх дэлхийн алдартай дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг. Манай дасгалжуулагч Чингис хааныг их сайн мэддэг, шүтдэг. Мөн Майк Уингелжон хэмээх дасгалжуулагч байдаг. Манай клуб дээр олон олон сайн тамирчин бий.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-27 185.220.101.23

== Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-06-27 202.9.40.109

Ялагдаж ялж сураачээ ганц хүн санал өгөөгүй сонголт тоглоом биш шүү

Avatar

Зочин 2020-06-27 202.9.40.109

Энэ жилийн сонгуульд ард түмэн маш идэвхтэй оролцсон шүү

Avatar

France 2020-06-27 82.226.202.55

Tegsh erhiig chini avchirsan ardchilaa muulj, MAH iin bolovson tsarait gemt heregtnuudiig dagasan zaluus ichij amidrah heregtei.

Avatar

Lodoi 2020-06-27 202.9.47.20

Hashaa um AN yalsan bol zalyychyyd yramtai ar hydragaar ni ah nar ni hylgai hiih um bn l daa

Avatar

Зочин 2020-06-27 202.131.240.170

HUDLAA AASHAAD BAI, SONGUULI SAIHAN BOLSON. HUSEN HULEEJ BSAN DUN GARSAN. ZALUUCHUUDIIN NERIIG BARIJ DUHLAA AASHHAA BOLI. ENE SITE UGAASAA EBIGIIN HULSNII BICHEECHDIIN SITE…!!!

Avatar

Зочин 2020-06-27 150.129.142.95

Залуучууд гэж..Гар утас шагайсан, бар ресторанаас салахаа болсон нөхөд Эдний урам хугарна гэж юу байсын Гар утас нь байвал болоо юм биш үүү

Avatar

Саналаа 12 жилийн дараа дахиад л луйвардууллаа 2020-06-27 103.10.23.245

Хамгын суулд 2008 онд Монголд байхдаа саналаа егч байсан тэр уед луйвардуулаал енгерсен. ЕС асан С.Баяр 5 хуний амь нас олон зуун хун барьж хорьсон хариуцлагаас зугатах гэж олонх болсон мертлее бух намын телееллуудийг оруулж стандарт бус засаг байгуулж билээ. Энэ жил хэрэг болгож ирээд саналаа егсен чинь бас л луйвардуулчлаа. Монгол гэдэг улс хэзээ сонгуулиа шударга явуулж чаддаг болхым бэ? Одоо сонгуулиа Орос Хятадаас бусад гадаад улсуудын телеелегчдеер хийлгэдгымуу яадгым

Avatar

Зочин 2020-06-27 202.21.108.204

Залуучууд дарангуйллаас зугатаж гадагшаа гарцгаая давалгаа яваад эхэлчихэж.

Avatar

Lol 2020-06-27 203.91.115.41

Stupid sons of bitch

Avatar

Зочин 2020-06-27 66.181.185.34

Сонгууль маш сайхан болсон залуусын нэрийг барьж худлаа шоудхаа болльж үз

Avatar

Зочин 2020-06-27 202.21.108.204

Залуучууд саналыг нь луйвардах тусам идэвхтэй тэмцэнэ, тэд хогжлийг гартаа авах ёстой.

Avatar

Уншигч 2020-06-27 103.229.121.17

Сирийн баас нам ялчихлаа шүү дээ. Элбэгдорж Баттулга 2 баас намтай хуйвалдаж Монголыг хором хормоор алж байгаа.

Avatar

Зочин 2020-06-27 202.21.108.204

Элэнцгийн Сири, мэдрэлээ узуул. Хулхи коммунистуудаа Сирийн намтай битгий харьцуул.

Avatar

иргэн 2020-06-27 103.212.117.44

Ядахдаа 20 иод залуу эдийн засагч хуульч нараар УИХ цус сэлбэнэдээ гэж харж байсан чинь байдаг л Саранчимэг Сарангэрэл. Монхцэцэг. Арай биш ээээ

Avatar

иргзн 2020-06-27 202.179.26.155

үгаасаа Залхуу хойрго аймхай Залууст сайхан далим

Avatar

Уншигч 2020-06-27 103.229.121.17

Сирийн баас нам явчихлаа шүү дээ. Залуучууд бид ийм л улсад амьдарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж