Ардчилсан нам мэдээлэл хийж байна.
АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: Бид өдрийн турш шуурхай хуралдааныг зохион байгууллаа. УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, бүх хэсгийн хорооноос гарсан дүн мөн ажиглагчдын дүн СЕХ тухайн өдөр дэлгэц дээр гаргаж байгаа дүн мэдээллийг нэгтгэж үзлээ. Энэ нэгтгэл маш зөрүүтэй гарч байгаа учраас АН зөрүүг нягтлах шуурхай ажлын хэсгийг нэн яаралтай байгууллаа. УИХ-ын сонгуульд ажилласан ажиглагч, хэсгийн хорооны нийт ажилтнууд, ухуулагч нартаа АН-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Монголын төрийн ирээдүйн 30 жилийг тодорхойлох суурь шинэчлэлийн сонгууль байх болно гэж ард түмэн итгэж найдаж байсан. Энэ утгаараа сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцсон. Анхнаасаа АН сонгогчдын эрхийг зөрчихгүй, хамгийн хүндэтгэлтэй хандаж сонгуульд оролцъё гэдэг шаардлагыг бид удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа аймаг, дүүрэг бүрээс сонгогчдын төлөөлөл АН руу утсаар болон бусад хэрэгслээр холбогдож бидний санал хааччихсан бэ гэж холбогдлоо. Үүн дээр тулгаарлаж АН шуурхай ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт түрүүчээсээ гарч байна. Бид хууль хяналтын байгууллагад дүгнэлтээ өгөхөөр бэлдэж байна. Төрийн сонгуулийг будилаантуулсан хүн хуулийн маш чанга хариуцлага хүлээдэг. Энэ сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээний нөлөөлөл орсон гэдэг дүгнэлтийг СЕХ өөрсдөө мэдэгдсэн. Бие даагчдын санал яагаад таслалтай байна вэ гэдэг СЕХ хариулт өгч чадаагүй. Функцийн алдаа гарсан гэж мэдэгдсэн нь санал тоолох үйл явц алдаатай байсан гэж ойлгогдож байна.
АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд: Тодорхой нөхцөлүүдийг нягталж үзэж байна. Ялагдсан гээд гоншигноод байгаа зүйл алга. Хамгийн гол нь сонгуулийн үр дүн алдаатай байгаагаас үүдэж монголын түүхэнд эмгэнэлтэй зүйл болж байсан учраас бидний амнаас гарч байгаа үг бүр хариуцлагатай байх ёстой. Хэрэв улс төрийн буруу турхиралт болох аваас бид түүхийн өмнө маш хүнд сургамжийг давтах магадлалтай тул бид асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Тодорхой баримтуудыг бид нягталж үзсэний үндсэн дээр байр сууриа илэрхийлэх нь зарчмын хувьд зөв асуудал учраас шуурхай багийг бүрдүүлсэн. Саналын тоонууд яагаад таслалтай байв гэдэг асуултыг бид мэргэжлийн хүмүүсээс асууж байгаа. Тэдний нийтлэг хэлж буй тайлбар нь хар машин гэж хэлэхээс илүүтэй нэгтгэл дээр гар ажиллагаа орсон тохиолдолд цэг таслал гарна гэдэг тайлбарыг өгч байна. Мөн бие даагчид энэ асуудлаар СЕХ-нд хандсан.
Хүний оролцоо орсон байж болзошгүй процесс явагдсан учраас АН-наас гадна бусад нам, эвсэл, бие даагчид хамтарч дээрх асуудалд хяналт хийе гэдгийг хэлж байгаа. Энэ нь ч гэсэн ялагч гэх МАН-д хэрэгтэй. Сонгуулийн үр дүн бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Үүний шалтгаан нь тоо баримтуудаар баталгаажих ёстой. Гэтэл энэ тоо баримтууд нь зөрүүтэй байгаа учраас үүнийг шийдэхгүйгээр иргэдийн дунд итгэлцэл байхгүй болно. Тиймээс дээрх эргэлзээг хамтран тайлъя гэдэг уриалгыг гаргаж байна. Хамтран шалгавал эргэлзээг нотолж чадна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг уриалж байна.
Ардчилсан намаас мэдээлэл хийж байна
Ардчилсан намаас мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Friday, June 26, 2020