Сагсан бөмбөгийн үндэс суурь болсон өсвөр үеийн сурагчдын дунд 3 насны ангиллаар жил болгон явагддаг Сурагчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээн эхлэхэд бэлэн болоод байна. 6 дахь жилдээ явагдаж байгаа тус тэмцээнийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, TLG-13 ТББ, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн биеийн тамир спорт газартай хамтран зохион явуулдаг бөгөөд энэ жилийн хувьд нийтдээ нийслэлийн 9 дүүрэгт бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангиллаар 112 сургуулийн 578 багийн 52638 сурагчдыг хамраад байна.
Сурагчдын лигийн эхний 3 шат 2015 оны 09 сараас 12 сарыг дуустал дүүрэг тус бүрт явагдсан бөгөөд нийслэлийн бүсийн шигшээ тэмцээн 2016 оны 1 сарын 12-18 өдрүүдэд явагдана. Харин шигшээ тэмцээн ирэх сарын 18-нд "Буянт -Ухаа" ордонд явагдахаар төлөвлөж байна гэж МҮСБХ-оос мэдээллээ.