П.Анужин 32031, Г.Мөнхцэцэг 10175 хүний санал авчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

П.Анужин 32031, Г.Мөнхцэцэг 10175 хүний санал авчээ

П.Анужин 32031, Г.Мөнхцэцэг 10175 хүний санал авчээ

УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдээс олны бай болоод буй нь МАН-аас өрсөлдсөн хөтлөгч П.Анужин, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар гэж хэлж болно. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг хамгийн бага санал авсан атлаа УИХ-д сонгогдсон гэдэг хэл ам дагаж байгаа бол хөтлөгч П.Анужинг сонгинохайрханыхан сонгосон нь хамгийн муу сонголт болсон ч өөлөх нэгэн бий.

Гэхдээ УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, ялалт байгуулсан хөтлөгч П.Анужин 32031 санал авсан нь эмэгтэй нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал цуглуулсан нь болж байна. Харин УИХ-ын сонгуулийн 6-р тойрог болох Дундговь, Говьсүмбэр аймагт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 10175 санал авсан нь бусад 75 -аасаа хамгийн бага санал авсан нь юм.

УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан бүсгүйчүүдийн авсан саналын тоо хол зөрүүтэй байгаа нь хүн амын тооноос илүү хамааралтай гэж хэлж болно. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгуулийн 28-р тойрог 110003 сонгогчтой бол УИХ-ын сонгуулийн 6-р тойрог нь 40487 сонгогчтой юм.

Нөгөөтэйгүүр, Говь-Алтай зэрэг аймагт өрсөлдсөн нэр дэвшигч 10 мянган хүний санал аваад ялагдаж буй бол түүнтэй адил санал цугуулсан нэр дэвшигч УИХ-д сонгогдсон нь томсгосон 29 тойргийн тогтолцоонд гажуудал байгааг харуулсан нэг үзүүлэлт гэж хэлж ч болохоор байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж