Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь нөхцөл байдал, олон нийтийн хүсэлд нийцсэн | News.MN

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь нөхцөл байдал, олон нийтийн хүсэлд нийцсэн

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь нөхцөл байдал, олон нийтийн хүсэлд нийцсэн

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь нөхцөл байдал, олон нийтийн хүсэлд нийцсэн

2020 оны зургадугаар сарын 18-нд хуралдсан БНХАУ-ын 13 дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны 19-р чуулганы үеэр тус Байнгын хорооны Хууль зүйн хороо БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн төслийн талаар тайлбар хийлээ. Уг тайлбараар нь БНХАУ-ын Төв Засгийн газар Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг байгуулах, сайжруулах талаар дэлгэрэнгүй таницуулав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ үүнтэй холбогдуулж та бүхэнд дараах танилцуулгыг хүргэж байна.

Нэг. БНХАУ-ын Төв Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулах ажилд хянуур хандаж, талуудын үзэл саналыг бүрэн сонсон тусгасан ба боловсруулах явцдаа Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Керри Лам, холбогдох албан тушаалтан, Хонконгийн Ардын төлөөлөгчдийн Их хурал, Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд, хууль зүйн салбарын мэргэжилтэн болон нийгмийн бүхий л салбарын санал бодлыг олонтаа сонслоо. Түүнчлэн “Хоёр чуулган” (БХАТИХ, Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл)-ы үеэр төлөөлөгчид, гишүүд уг хуулийн төслийн талаар илэрхийлсэн үзэл санаа, саналыг сонсон нарийвчлан судалсны үндсэн дээр уг Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Хуулийн төслийг боловсруулан гаргасны дараа Хонконгийн Засаг захиргаа болоод холбогдох хүмүүсээс тусгайлан санал авсан ба хөрсөнд буулгах, бодитоор хэрэгжүүлэх үзэл санааг баримтлан олон дахин засвар хийж боловсронгуй болгосон.

Хоёр. Уг хуулийн төсөл нь Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах таван зорилтыг тодорхойлж өгсөн. Үүнд: үндэсний аюулгүй байдлыг тууштай хамгаалах, “Нэг улс, хоёр систем” тогтолцоог баримталж сайжруулах, Хонконгийг хуулийн дагуу удирдах, гаднын нөлөөллийг эрс эсэргүүцэх, Хонконгийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг бодитоор хангах гэсэн таван зорилт багтсан.

Гурав. Хуулийн төслийн гол агуулга. Энэхүү хуулийн төсөл нь нийт 6 бүлэг, 66 зүйлээс бүрдэх ба дараах гол агуулгуудыг багтаасан. Үүнд: (Нэг) Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаарх БНХАУ-ын Ардын Төв Засгийн газрын үндсэн хариуцлага болон Хонконгийн хуулиар хүлээх хариуцлагыг тодорхой заасан. (Хоёр) Хонконгийн засаг захиргаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад иргэдийн Тулгуур хуулиар болон холбогдох олон улсын гэрээгээр эдлэх үг хэлэх, мэдээлэх, хэвлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөг хуулийн дагуу хамгаалж, хүний эрхийг хүндэтгэн хамгаалах тухай тодорхой тусгасан. (Гурав) Хонконгод үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хороо байгуулах. Энэхүү хороо нь Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хариуцаж, үндэсний аюулгүй байдлыг сахиулах гол үүргийг хүлээх ба Ардын төв Засгийн газрын хяналт, хариуцлага дор ажиллах тухай тодорхой заасан. (Дөрөв) Улсыг салган бутаргах, засгийн эрхийг унагах, террорист үйл ажиллагаа явуулах, гадаад улсын болон гаднын хүчинтэй үгсэн тохиролцож үндэсний аюулгүй байдалд заналхийлэх зэрэг дөрвөн төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай тодорхой заасан. (Тав) Хэргийн харьяалал, хуулийн хэрэглээ болон журмыг тодорхой заасан. (Зургаа) БНХАУ-ын Ардын Төв Засгийн газраас Засаг захиргааны онцгой бүс Хонконгод суух үндэсний аюулгүй байдлыг сахиулах албан газрыг байгуулах.

Дөрөв. Хонконгод суух үндэсний аюулгүй байдлыг сахиулах албан газрыг байгуулах явдал нь Хонконгийн өндөр зэрэглэлийн өөртөө засах статус болон хуулийн бие даасан байдалд нөлөөлөхгүй. Хонконгод суух үндэсний аюулгүй байдлыг сахиулах албан газар болон зохих төрийн байгууллагууд онцгой нөхцөл байдалд маш цөөн тооны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргийг шийдвэрлэх эрхтэй байна. Ингэснээр Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг сахиулах талаарх хуулийн хэрэгжилт хийгээд шүүх ажилд дэмжлэг үзүүлж, сайжруулах боломжтой.

Тайлбарыг нийтэлсний дараа Хонконгийн нийгмийн бүхий л давхрагууд, Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоох ажлыг бүх хүчээрээ дэмжиж, үр дүнтэй хэрэгжилтийг хангаж, үндэсний аюулгүй байдлаа бүх хүчээрээ хамгаална гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-26 66.181.161.95

Нэг орны колони, өөртөө тусгаар болон үндэсний эрх мэдэлгүй орон буюу Хятад үндэстэн эх үндэстэйгээ нэгдэж колоничлолоос гарлаа. Х арийн колоничлолоос гарснааа хятад буюу өөрийн үндэс угаасаангдаа нэгдлээ. Ийм логиоийг Монголчууд бахархдаг.Хонгконг гэж унсаатан байхгүй. БНХАУ өөрийн улсын хуулиа хэрэгжүүлнэ.

Avatar

Зочин 2020-06-26 146.115.161.230

Ali tsagiin hyatadiin nutag. Ted tendee luuvangaa idne uu laagaa idne uu bidend yurr hamaa bhgui. Ter tusam urniinhund bol bur hamaagui. Oros hyatad iig nuraah gej 90 eed ond neg uzsen diileegui n az bolj. Oros nyatadiig unagaasan bol delhiig boolchloh husel n biyeleh bailaa. Odoo terendee bachuuraal hunii erh gesen sejigiin yum yarial guildeed bn. Tsaaduul chin shashin, undesten ugsaatan, hunii erh yarisaar dotoodiin dain hiihdee unnnnen garguun.

Avatar

Заагч 2020-06-26 202.179.31.252

Битгий чалч хар луухааны шээс минь шавар хэрэм рүүгээ зайл чи юу мэддэгтээ чалчаад байгаа юм.

Avatar

gg 2020-06-26 59.153.113.204

hongkong bol china dotoood asuudal tiimes china bodlogiig ter ene gj shuumjleh erh bhgui gj bodjnee 90onoos hoish 800saya huniig yaduuralaas gargachhsan ene ulsiin talaar yariad bh zuilgui biz ddd manai uls 90ond l yadruural 50% bsn odoo ch heveereee bn daa. mongoloo gj. hurdan hugjuusei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж