АНУ галт зэвсгийн хяналтыг чангатгана

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

АНУ галт зэвсгийн хяналтыг чангатгана

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус улсад галт зэвсгээр үйлдэж буй гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулах олон арга хэмжээний хүрээнд галт зэвсэг худалдан авагчдын талаарх мэдээллийн системийг өргөжүүлэхээр болсон байна.

 

АНУ-ын Конгресс Галт зэвсгийн тухай шинэ хуулийг эсэргүүцсэн ч ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр галт зэвсгийн хяналтыг чангатгах хуулийн төслийг өргөн барьсан байна.

 

Барак Обамагийн өргөн барьсан шинэ хуулийн төсөлд зааснаар галт зэвсгийн цахим худалдаалагчид болон шоу зохион байгуулагчид худалдан авагчдын талаарх бүрэн мэдээллийг авах ёстой юм байна. Ноён Барак Обамагийн тайлбарласнаар Галт зэвсгийн тухай шинэ хуулийн дийлэнх заалт нь гэмт этгээдүүд болон аюултай этгүүдийн гарт галт зэвсэг орохоос сэргийлэх зорилготой юм. Харин америкчуудын амны бай болоод буй Галт зэвсгийн хуулийг эсэргүүцсэн Бүгд найрамдахчууд хэрэв ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Цагаан ордонд эзэн суувал энэхүү хуулийг нэг өдрийн дотор авч хаяна гэдгээ мэдэгдсэн байна.

 

Барак Обама харин хуулийн төслийг бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан бөгөөд америкчуудад галт зэвсэг эзэмших эрх олгосон Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт өөрчлөлттэй уялдана гэж хэлсэн байна. Галт зэвсгийн тухай шинэ хуулийн төсөл хэдийгээр гарч болзошгүй бүх гэмт хэргээс сэргийлж чадахгүй ч олон хүний амийг болзошгүй аюулаас аварч, олон айлыг гарз хохирлоос сэргийлнэ хэмээн Барак Обама хэлжээ.

 

Цагаан ордонд олон нийтэд танилцуулсан шинэ хуулийн төсөлд зааснаар галт зэвсэг худалдаалагчид бүгд тусгай зөвшөөрөл авах ёстойгоос гадна худалдан авагчдын талаарх бүх мэдээллийг бүртгэх үүрэгтэй гэжээ. Мөн АНУ-ын мужийн захиргаа сэтгэцийн өөрчлөлттэй эсвэл гэр бүлээ хүчирхийлэгч этгээдийн галт зэвсэг чадваргүйг нотолсон мэдээллээр хангах үүрэг хүлээх юм байна. Холбооны мөрдөх товчоо галт зэвсгийн хяналтыг 50 хувь нэмэгдүүлэхээр 230 шинжээч нэмж ажилд авахаар болж байгаа юм байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж