“The Voice of Mongolia” шоуны ялагч Х.Ядам шагналаа гардан авчээ | News.MN

“The Voice of Mongolia” шоуны ялагч Х.Ядам шагналаа гардан авчээ

“The Voice of Mongolia” шоуны ялагч Х.Ядам шагналаа гардан авчээ

“The Voice of Mongolia” шоуны ялагч Х.Ядам шагналаа гардан авчээ

“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын үндэсний ялагчаар авьяаслаг оролцогч Х.Ядам тодорсон билээ. Тэрбээр зургадугаар сарын 14-нд зохион байгуулсан финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болсон юм.

Тэгвэл үндэсний ялагч Х.Ядам өнөөдөр /2020.06.26/ шоуны шагнал болох Францын алдарт “RENAULT” брэндийн “KAPTUR” автомашинаа гардан авлаа.
Мөн “Монгол ТВ” -тэй хамтран ажиллах уран бүтээлийн нэг жилийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Тэрбээр шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч. Манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би ажлаа хийж явахдаа санаандгүй тохиолдлоор энэ шоуны бүртгэл болж байгааг мэдсэн. Тэгээд өөрийгөө сорьж үзье гээд бүртгүүлэхээр очиход шалгаруулалтын сүүлчийн өдөр байж таарсан. Миний хувьд өөрөө зориг гарган энэ удаагийн “The Voice” шоунд оролцохоор шийдсэн юм. Гэтэл өнөөдөр шоуны ялагч болчихоод сууж байна.

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд шүүгч маань шоуны үеэр өөрийнхөө сахиус болсон хүзүүний зүүлтээ надад өгсөн. Тэр мөчийг эргээд бодоход надад ямар их итгэл хүлээлгэсэн бэ гэдгийг нь ойлгосон. Би тухайн мөчид зүүлтийг нь зүүхдээ шууд шоконд орчихсон. Юу ярьж, хийхээ мэдэхгүй маш сайхан мэдрэмж төрсөн дөө.

Одоо тэр зүүлтээ гэрийнхээ хоймор хэсэгт тавьсан. Миний хувьд шоуны бүх шатанд зүүлтээ зүүж, дуулсан. Энэ зүүлт маань надад аз авчирдаг гэж маш их итгэж байгаа. Магадгүй шүүгчээсээ хүзүүний зүүлт авсан учраас шоуны ялагч болсон ч юм бил үү” хэмээн ярьсан байдаг.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-26 103.212.117.212

yaaltgui l busdaasaa sain duulsan.amjilt husy

Avatar

Зочин 2020-06-26 207.148.85.232

Мундаг байсаан

Avatar

Зочин 2020-06-26 39.115.114.99

Солонгос одууд тэгж мундаг хоолой авьяас байхгүй мөртлөө битлз гэгдээл. Гадаад үүэму хамгийн чухал байгаам даа

Avatar

123456 2020-06-26 49.0.212.237

Буруу үрүүлэй хуучин Япон ямбий биш харин тасархай машин өгчээ

Avatar

МОНГОЛЧУУДЫГ БУУДАГЧ 2020-06-26 202.179.26.20

Ядам Цэнгүүн шиг цонхоороо Монголчуудыг буудсан юм уу?

Avatar

зочин 2020-06-26 66.181.161.23

Дуучин Болд мундаг залуу шүү. Ядам дуучинд амжилт хүсэж байна. Монголчууд авьяаслаг мундаг ард түмэн.

Avatar

ЗОЧИН 2020-06-26 103.57.92.215

АМЖИЛТ . БОЛД. ШҮҮГЧ. ШИГЭЭ ОЛНЫ ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН. ДУУЧИН БОЛООРОЙ. ОДДЫН ӨВЧИН Л ТУСАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-06-26 202.9.46.64

За оролцсон хүүхдүүд дундаасаа л юу юм гэхээс тийм ч гайхалтай мундаг хоолой биш байналээ

Avatar

Зочин 2020-06-26 202.126.89.115

Chi zailaa atuurhuu amitan be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж