Иранд инстаграмаар хүүхэд зарж байсныг илрүүлжээ | News.MN

Иранд инстаграмаар хүүхэд зарж байсныг илрүүлжээ

Иранд инстаграмаар хүүхэд зарж байсныг илрүүлжээ

Иранд инстаграмаар хүүхэд зарж байсныг илрүүлжээ

Ираны эрх баригчид цахим орчинд хүүхэд зарж байсан гурван этгээдийг илрүүлж баривчиллаа хэмээн ISNA агентлаг мэдээлэв.

Цагдаа нар 20 хоногтой, 2 сартай хоёр хүүхдийг аварсан агаад гурав дахь хүүхдийг тодорхойлсон ч хараахан олоогүй байгаа хэмээн Тегераны цагдаагийн газрын дарга Хуссейн Рахими мэдэгджээ.

Сэжигтнүүд хүүхдүүдийн зургийг инстаграмд нийтлэн зарах гэж байжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр хүүхдийн нэгийг нь 9490 ам.доллар, нөгөөг нь 11800 ам.доллараар үнэлж байсан гэнэ. Рахимигийн хэлснээр хүүхдүүдийг ядуу гэр бүлүүдээс 1100 ам.доллар, 2300 ам.доллараар худалдаж авсан байжээ.

Харин инстаграмыг эзэмшдэг Фэйсбүүк компанийн төлөөлөгч “Бид инстаграм дээр хүний наймаа, хүүхэд зарах, хууль бусаар үрчлүүлэх зэрэгтэй холбоотой контент оруулахыг хориглодог. Тиймээс энэ үйл явдалд бид нухацтай хандаж өөрсдийн зүгээс чадахаараа хэргийг илрүүлэхэд тусалж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-26 146.115.161.230

Za CNN CH dee. Iraniig muulah gej chadahaaraa hicheej bgaa bh

Avatar

Зочин 2020-06-26 103.212.117.156

иран угаасаа хүний наймаагаар алдартай тэнэгэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж