Амьдрал байх боломжтой хоёр гариг олжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Амьдрал байх боломжтой хоёр гариг олжээ

Амьдрал байх боломжтой хоёр гариг олжээ

Сансар судлаачид дэлхийгээс 11 гэрлийн жилийн зайд байрлах одыг тойроод амьдралтай байж болохуйц хоёр ч гариг олж нээжээ. Түүгээр зогсохгүй тэдний цаана ойрхон дахин нэг амьдрал үүсэх боломжтой гариг байж магадгүй гэнэ. Тэдгээр гаригуудыг илүү нарийн судлахын тулд эргэн тойрных нь системийг эхлээд судлах хэрэгтэй хэмээн судлаачид мэдээлжээ.

Глиз  887 од нь жижиг хэмжээтэй, нарнаас хоёр дахин бага масстай давжаа од аж. Хэдий жижиг ч гэлээ тус од одоогоор мэдэгдээд байгаа хамгийн тод давжаа од гэнэ. Мөн эл од нь нартай хамгийн ойрхон одуудын нэг аж. Гэвч түүнд хүрэх хэмжээний чадвартай технологи одоогоор дэлхийд бүтээгдээгүй байна.

Глиз  887-г тойрон эргэлдэж буй хоёр гариг амьдрал үүсэхэд таатай орчинтой хэмээн эрдэмтэд дүгнэж байгаа гэнэ. Тэд хоёул дэлхийгээс их масстай ч нарны аймгийн аваргууд болох Далайн ван, Тэнгэрийн ван гаригуудаас жижиг хэмжээтэй аж.

Одоогийн байдлаар тус гаригууд нь одноосоо амьдрал үүсэх тун боломжтой зайд эргэлддэг, хэт халуун эсвэл хүйтэн биш, шингэн устай, хадархаг гадаргуутай хэмээн эрдэмтэд тодорхойлж байна. Мөн ажиглалтын дүгнэлтээс харахад дээрх гаригууд өөрийн одоо 9.3 болон 21.8 өдөрт тойрдог аж.

Глиз  887 од нарнаас жижиг тул дээрх гаригууд илүү ойртсон ч амьдрал үүсэх нөхцөл буурахгүй юм. Мөн түүнээс гадна Глиз  887  нарыг бодвол арай идэвхгүй гэнэ. Хэрвээ нар шиг идэвхтэй байсан бол тус од эргэн тойрныхоо гаригуудыг дэлбэлж орхих байсан билээ. Гэхдээ идэвхгүй, тайван байгаа нь тойрч буй гаригууддаа тус бүрийн агаар мандал үүсгэх боломж олгож байгаа гэсэн үг юм.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
19
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж