Нийслэлийн Баянгол дүүргийн долдугаар хороо буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) баруун урд уулзварт “Ford transit” маркийн автомашин “Kia” маркийн автомашинтай мөргөлдсөн осол өнөөдөр /2020.06.26/ 15.15 цагт гарчээ. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Мөргөлдсөн хоёр машинд жолоочоос өөр зорчигч байгаагүй. Азаар хүн бэртэж гэмтээгүй. “Kia” маркын машины жолооч 29 настай, эрэгтэй, “Ford transit” машины жолооч 34 настай, эрэгтэй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ