3х3:Монголын шигшээ баг Австрид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө | News.MN

3х3:Монголын шигшээ баг Австрид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

3х3:Монголын шигшээ баг Австрид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

3х3:Монголын шигшээ баг Австрид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хурдацтай хөгжиж буй урбан спортуудын нэг 3х3 сагсан бөмбөгийн олимпийн эрх олгох тэмцээний хуваарь гарчээ. Ирэх 2021 онд зохион байгуулагдах Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын эрхийн төлөө 36 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 40 шигшээ баг таван хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Энэхүү тэмцээн нь ирэх 2021 оны тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Австри улсын Грац хотод зохион байгуулагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрээс гурван баг олимпийн эрх авна.

Монгол улсын эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн хувьд эрх олгох тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чех зэрэг улсуудын шигшээ багуудтай оржээ. Харин эмэгтэй шигшээ багийн хувьд өнгөрсөн 2019 оны 11-р сарын 1-ний Токиог зорих эрхээ авсан билээ.

Мөн Австрийн эрх олгох тэмцээнээс гадна Унгар улсын Будапешт хотод эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт нэг эрх олгох сүүлийн тэмцээн бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-26 203.91.115.37

Цэрэнбаатар минь шидэлтээ сайжруулмаар сайн ажилламаар юм билээ шүү. Ёроолоос нь алдаад байдгаа засмаар. НБА-н Энгелланд билүүдээ шидэлтийн дасгалжуулагч байдаг. Тэрийг уривал ирэхгүй л бхдаа. 4-үүлээ 3с шиддэг оруулдаг болмоор. Дэлгэрням овоо болсон. Одоо Цэрэнбааьар л жаахан тийм байнадаа.

Avatar

Taij 2020-06-26 122.201.24.13

Энэ ч бүрхэг хэсэг байна даа

Avatar

Зочин 2020-06-26 80.110.118.91

тоглолтыг дэмжигчид байгаа шүү манайхаан

Avatar

Зочин 2020-06-26 118.70.170.139

Эмэгтэй багийн оноолтод байхгүй байна яасан юм бол ? Эрэгтэй баг А хэсгийн эхэнд байна.

Avatar

Зочин 2020-06-26 103.212.117.156

эмэгтэй баг аль хэдийн олимп орох эрхээ авсан мэдээгүй юм уу одоо эрчүүд олимпийн эрхээ авахын төлөө тоглоно

Avatar

Амжилт 2020-06-26 192.82.76.190

Залбиралаал байж байхаас даа одоо бэлтгэлээ битий цалгардууларай олон хувилбаруудаа бүр олон болгож хэдэн гоё шинэ хувилбар гартаа оруулж аваарай амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж