3х3:Монголын шигшээ баг Австрид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

3х3:Монголын шигшээ баг Австрид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

3х3:Монголын шигшээ баг Австрид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хурдацтай хөгжиж буй урбан спортуудын нэг 3х3 сагсан бөмбөгийн олимпийн эрх олгох тэмцээний хуваарь гарчээ. Ирэх 2021 онд зохион байгуулагдах Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын эрхийн төлөө 36 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 40 шигшээ баг таван хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Энэхүү тэмцээн нь ирэх 2021 оны тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Австри улсын Грац хотод зохион байгуулагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрээс гурван баг олимпийн эрх авна.

Монгол улсын эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн хувьд эрх олгох тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чех зэрэг улсуудын шигшээ багуудтай оржээ. Харин эмэгтэй шигшээ багийн хувьд өнгөрсөн 2019 оны 11-р сарын 1-ний Токиог зорих эрхээ авсан билээ.

Мөн Австрийн эрх олгох тэмцээнээс гадна Унгар улсын Будапешт хотод эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт нэг эрх олгох сүүлийн тэмцээн бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж