Бодлогын хүүг 9 хувьд хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг 9 хувьд хэвээр үлдээлээ

Бодлогын хүүг 9 хувьд хэвээр үлдээлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийн талаар өнөөдөр /2020.6.26/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хорооны хурлын шийдвэрийг танилцууллаа.  “Эдийн засаг, санхүүгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв, гадаад дотоод тодорхой бус байдлыг харгалзан үзээд бодлогын хүүг хэвээр хадгалах, банкны системийн тогтвортой байдлыг хангах үүднээс банкны эх үүсвэрийн ам.долларжилтыг бууруулах, төгрөгийн өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй валютын хадгаламж болон хүү төлж буй валютын харилцан эзлэх хувиар банкинд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох  шийдвэр гаргасан.

Инфляци энэ оны тавдугаар сард  улсын хэмжээнд 3.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 3.5 хувьтай гарсан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнийг даган дотоод дахь шатахууны үнэ буурсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч байгаа зэргээс шалтгаалан инфляц нам түвшинд байхаар хүлээгдэж байна. Өндөржүүлсэн байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь эдийн засагт эерэг өөрчлөлт үзүүлж байна. Гэвч гадаад эрэлт, вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэхэд хязгаарлалт үүсгээд байна” гэлээ.

Бодлогын хүүг есөн хувьд хэвээр үлдээж байгаа шалтгааны талаар тэрбээр “Гуравдугаар сард Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж есөн хувьд хүргэсэн. Сүүлд гаргасан шийдвэрээс хойш хоёр сар өнгөрсөн ч үр дүн гараагүй байна. Хурлаар бодлогын хүүг 0.5 хувиар буулгах санал гарсан ч эхний хоёр арга хэмжээний үр дүн гараагүй тул түр харъя гэсэн” гэлээ.

Мөн төгрөгийн ханшид дарамт учрах талаарх асуултад “Төгрөгийн ханшид дарамт байхгүй байна. Манай улсын экспорт 30 хувиар, импорт 10 хувиар саарсан. Эхний гурван сард гадаад худалдаа алдагдалтай байсан. Харин тавдугаар сард гадаад худалдаа багахан хэмжээний ашигтай гарсан. Учир нь нүүрсний экспорт сэргэсэнтэй холбоотой. Гэхдээ төлбөрийн тэнцэл нэг тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь төгрөгийн ханшид нөлөөлнө” гэв.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж