Эсэргүүцэгчид АНУ-ын төрийн дууллыг солихыг уриалж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Эсэргүүцэгчид АНУ-ын төрийн дууллыг солихыг уриалж эхэлжээ

Эсэргүүцэгчид АНУ-ын төрийн дууллыг солихыг уриалж эхэлжээ

АНУ даяар Жорж Флойдын үхлээс үүдсэн эсэргүүцлийн жагсаал өрнөж, ялгаварлан гадуурхах шинжтэй гэж үзсэн бүх зүйлийг устгаж, хориглохыг шаардаж, буруушааж, хөшөөнүүдийг хүртэл нураах болсон билээ.

Эсэргүүцэгчид Ерөнхийлөгч Улисс С. Грант болон АНУ-ын төрийн дууллын үгийг зохиосон Францис Скотт Кейн хөшөөг сүйтгэж, дээр нь шүршдэг будгаар “Ялгаварлан гадуурхагчдын дуулал” хэмээн сараачсан байна. Энэ мэт хорлон сүйтгэх үйлдлүүд нь ямар ч утгагүй бөгөөд Фокс агентлагийн Лаура Инграхамын хэлснээр тэд Америкыг бүхэлд нь бүгдийг нь үзэн ядаж байгаа бололтой.

Харин Yahoo-ийн сурвалжлагч Линдсэй Паркер Францис Кейг боолын наймаачдыг байсан хэмээн онцлоод, эсэргүүцэгчидтэй ярилцлага хийж, “Хуучин төрийн дууллаа шинээр солих цаг ирсэн бололтой” хэмээн мэдээлсэн байна.

Одоо байгаа төрийн дууллын оронд Паркер 1919 онд зохиогдсон өнгөт арьстнуудыг дэмжих үндэсний холбооны “Харуудын төрийн дуулал” гэгддэг “Lift Every Voice and Sing(Бүгд дуу хоолойгоо өргө)” дууг төрийн дуулал болгох санал дэвшүүлсэн байна. Мөн Жон Ленноны “Imagine” дууг ч төрийн дуулал байхад тохирно хэмээн үзжээ.

Гэвч энэ бүхэн ердөө уриалга, санаа байхаа больсон бололтой. Тухайлбал Оклахомагийн эмэгтэй хөлбөмбөгийн баг Тулса Атлетик дээрх уриалгыг хэрэгжүүлж, “This land is your land(Энэ бол чиний нутаг)” дууг өөрсдийн төрийн дуулал болгосноо зарлажээ. Мөн долоо хоногийн өмнө АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лигийн дасгалжуулагч асан Брьюс Арена одоогийн төрийн дууллыг тэмцээний өмнө тоглуулахад зохимжгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж