Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 21269 хүний саналаар нэгээр гарч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан хотын Захирагч С.Амарсайханыг нийслэлчүүд бүрэн дэмжлээ.
Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар авсан юм. Харин нийслэлийн хэмжээнд 68.66 хувь буюу хамгийн өндөр саналыг хотын Захирагч С.Амарсайхан авсан болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Хотын даргын хийж буй ажлууд болон Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд авчирч чадсанд иргэд сэтгэл хангалуун байгаа нь нийслэлд хамгийн өндөр санал авснаас нь харагдаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Zochin 2020-06-26 82.226.202.55
Omno ni baisan darga nariin ajliig urgeljluulj yavaa hun shuu dee, naliaih ta lruu yum hiigeed bsan ni ner devshih geed baisan baij,uneg shig tsaraitai zalitai zaluu bn daa
zochin 2020-06-26 66.181.161.37
nalaih baganuuriin darga um shig l ajillasan, ih uudgui hun shig sanagdaad baigaa shuu, dari eh, zuragt, ub palas, horoololiin zam buun evdrel, eruusuu zasaagui, harin nalaihad bol zam taviad l bsan, toirgoo uslaad l gaisan, olonhiin erh ashgiig tentsvertei barij ajilllaagui, ih huiten zaluu bna lee, iim bdlaar ihee olon jil uls turd yavah baih daa
Болор 2020-06-26 66.181.161.35
Яадаг юм
Зочин 2020-06-26 66.181.187.124
Ажил хийсэн хүн шүү дээ. Баяр хүргэе.
Зочин 2020-06-26 64.119.26.110
Ashgui dee, ene huniig yavsand niisleliin ard irged bayarlaj baigaa shuu
zochin 2020-06-26 93.242.67.113
zuv hunee songosond, bayarlalaa.