Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв агсны хүү Сергей Хрущёвийн үхлийн шалтгааныг толгойндоо буудуулсан үхлийн шарх хэмээн АНУ-ын цагдаа нар тодорхойлжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт 84 насандаа Роуд арал дээрх гэртээ нас барсан аж.
“Гадны нөлөөтэй, аллага гэж үзэх үндэслэл одоохондоо байхгүй байна” хэмээн Кранстоны цагдаагийн газрын дарга Тодд Паталано хэлжээ. Мөн тэрбээр энэ хэргийг золгүй явдал, амиа хорлолт аль нь болохыг нарийн мэдээлээгүй ч хэрэг хаагдсан хэмээжээ.
Сергей Хрущёвийн эхнэр Валентина Голенко зургадугаар сарын 18-нд цогцсыг нь анх олж, цагдаад мэдэгдсэн бөгөөд тэрбээр дээрх дүгнэлтийг үгүйсгэж “Надад тэгж худлаа хэлэхээ боль. Тэр хөгширч үхсэн. Сүүлийн хоёр жил өвчтэй байсан юм” хэмээн ярьжээ.
Сергей Хрущёв бол ЗХУ-ыг 1953-1964 онд удирдаж, АНУ, ЗХУ-ыг цөмийн дайны ирмэгт аваачсан Никита Хрущёв агсны таван хүүхдийн нэг билээ. Тэрбээр өмнө нь ЗХУ-ын пуужингийн эрдэмтэн байсан агаад 1991 онд АНУ-д нүүн ирж, Роуд арлын их сургуульд багшлах болжээ. Найман жилийн дараа Сергей Хрущёв болон түүний эхнэрт АНУ иргэншил олгосон аж.
Валентина Голенкогийн хэлснээр түүний шарилыг аравдугаар сард Москвад хүргэн, эцгийнх нь дэргэд оршуулах гэнэ.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-06-26 66.181.188.102
Энэ сэтгүүлчид нээрээ юу үзэж, сурч, их дээд сургуулийг төгссөн юм бэ!!! Орчуулга гэж авах юм байхгүй, баахан худлаа мэдээлэл энд тэнд тавьж, мэдээлэлд хол байгаа хэдэн ядарсан Монголчуудын толгойг угаасан юмнууд. Ажил төрөлд авахдаа энэ газрууд өндөр шаарлага тавихад яадаг байна. Хэлэх үг алга!!!
Зочин 2020-06-26 66.181.184.138
Мундаг хүн байж
уншигч 2020-06-26 64.119.27.228
орчуулга гэж авах юм алга аа. юун тухай бичсэн мэдээ вэ.
123456 2020-06-26 49.0.212.237
Муу юмны удам угсаа тэгж л дуусвал таарна
жав 2020-06-26 64.119.22.51
тэнэг
Зочин 2020-06-26 103.14.38.137
Rhode Island ch n gazriin ner shde. Роуд арал гэдэг гэнээ
Зочин 2020-06-26 150.129.143.37
орчуулах гэж алаад хаячих юм аа