“Баталгаагүй мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг хүслээ | News.MN

“Баталгаагүй мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг хүслээ

“Баталгаагүй мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг хүслээ

“Баталгаагүй мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг хүслээ

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт" сүлжээнээс өнөөдөр /2020.06.26/ 12.00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хийсэн мониторингийн урьдчилсан дүнгээ танилцууллаа.

 Тодруулбал, уг сүлжээний гишүүн Глоб Интернэшнл, МИДАС төрийн бус байгууллага Сонгогчдын боловсрол төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өгсөн юм. УИХ-ын 2020 оны сонгуулиар Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласан. Үүнээс 99 хэсгийн хороо буюу 21.9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна таван аймгийн 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж, нийт 112 хэсгийн хороонд хяналт тавьжээ.


МИДАС төрийн бус байгууллага тэргүүн С.Энхжаргал “Манай төрийн бус байгууллагын хувьд энэ жил 2020 оны сонгуулиар санал тоолох төхөөрөмж болон сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой мониторинг хийсэн. Санал тоолох төхөөрөмжийн хувьд урьдчилсан тестийг нам, эвслүүдтэй хийсэн. Тэгэхээр сонгуулийн сүүлчийн дүн дээр ганц нэг асуудлууд гарсан. Энэ бол санал тоолох төхөөрөмждөө бус хэсгийн хороодоос ирсэн саналыг дэлгэц дээр харуулж байгаа тэр программ дээр жижиг алдаанууд гарсан. Энийг бас ялгаж, салгах хэрэгтэй. Санал тоолох төхөөрөмжийн хувьд цахилгааны асуудлаас болж зарим газар гар тооллого хийсэн. Хүмүүс санал тоолох төхөөрөмжид хэтэрхий ач холбогдол өгч, анхаарал хандуулж байна. Энэ төхөөрөмж маань санал тоолж байгаа зөвхөн нэг хэсэг нь. Үүнийг хяналтын тооллого, CD дээрх зурган файл зэргээр баталгаажуулж байгаа. Үүнд нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Хуулиараа 50 хүртэлх хувийн хяналтын тооллого хийх ёстой. Гэхдээ тойрог дээр хэдэн хувь, аль хэсгийг сонгож хяналтын тооллого хийх вэ гэдгээ шодож тохирдог. Үүнийг санамсаргүй байдлаар хийдэг учраас тэр болгон иргэд харж чаддаггүй. Санал авах байранд байгаа намын ажиглагч хардаг. Гэтэл зарим нэг телевиз энэ явцыг харуулж байсан. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны вэб хуудсаас харвал гараар тооллого хийж буй зарим хэсгээс шууд дамжуулж байсан. Хяналтын тооллогыг гараар тоолдог гэсэн үг. Дээрээс нь сонгуулийн өдрийн маргааш 11.00 цаг хүртэл хяналтын тооллого хийсэн. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар ийм тогтолцоогоор явж байхад 70 орчим цаг гараар тоолж байсан. Өөрөөр хэлбэл, гараар тоолсон саналаа баталгаажуулах зүйл байгаагүй. Санал тоолох машин нь гараар тоолж байсан будилааныг арилгах зорилготой. Одоо давхар шалгалт хийж байгаа гэсэн үг” гэдгийг хэлж байв.

Мөн тэрбээр зарим нэр дэвшигчдийн гомдол гаргаж буй асуудлуудыг тайлбарлахдаа “Сошиалаар нэг нэр дэвшигч миний санал нэмэгдэж байснаа буурсан гэдэг мэдээлэл хийсэн байсан. Тэр нэр дэвшигчийн мэдээллийг эргээд хараарай. Тухайн үед дохионы хэлмэрчийн ард санал өгсөн тооны эхний орон нь харагдахгүйгээр 800 байж байгаад 1500 болсон чинь 500 харагдсан. Дараагаар нь 2200 болсон чинь эхний тоо нь харагдахгүй явсан байсан. Тиймээс баталгаа, нотолгоогүй мэдээллээр нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Сонгуулийн дүн гарах явцад нэг таслалтай тоо орж ирсэн. Энэ бол программын хувиргалт дээр гарсан таслал. Энэ нь тоо биш тесктэн хэлбэрээр орж ирсэн учраас эрэмбэлэлтэд орохгүйгээр алдаа өгсөн. Тэгэхээр энэ таслалыг арилгаж, тоо болгож хувиргаснаар эрэмбэлэлт зөв явсан. Сонгуулийн ерөнхий хорооноос нийт санал хураалтын 30 хувьд гар тооллого хийсэн. Энэ тооллогоор ямар нэгэн зөрүү гараагүй гэж мэдээлсэн.

Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой нэлээд асуудал байна. Манай төрийн бус байгууллагаас зургаан ажиглагч хэсгийн хороодод ажилласан. Энэ үеэр саналынхаа зургийг авах гэсэн оролдлого нэлээд гарсан. Дээрээс нь иргэдийн хурууны  хээ уншаагүй асуудлыг ялгаж, салгаж харах хэрэгтэй. Мөн бүртгэлд шинээр нэмэгдсэн 73 тохиолдлыг очиж шалгасан. Эдгээр иргэний ихэнх нь иргэний шилжилт хөдөлгөөнөө хийгээгүй, өөр хаяг дээр очсон байсан. Бас УИХ-ын сонгууль дуусаагүй байхад хорооны дарга нар ИТХ-д зориулсан шилжилт хөдөлгөөнөө хийлгэх асуудал ярьж байсан. Хэдийгээр царцаа гэж ярьж байгаа ч хуулийн хүрээнд хийж байгаа шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн үеэр зохицуулахгүй бол болохгүй байна.

Жишээлбэл, Сонгуулийн тухай хуульд хоёрдугаар сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хийхгүй гэж тусгасан боловч тодорхой тооны царцаанууд орон нутаг руу явсан гэдгийг СЕХ-ны мэдээллээс харсан байх. Тодруулбал, Ховд аймагт 999 хүн арванхоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд шилжсэн. Мөн Дорнод, Булган, Баянхонгор, Хөвсгөл, Увс аймагт 200-500 хүн шилжсэн байсан. Царцааны шилжилт хөдөлгөөн санал хураалтад 1.4 хувийн нөлөөлөл үзүүлнэ гэх судалгааны дүн бий. Иргэн та санал өгөх машинд хяналт тавихдаа хоёр мандаттай тойргийн нийт саналын тоог нэмж үзэхэд хоёрт хуваагдах ёстой. Гурван мандаттай тойргийн сонгогчдын тоо гуравт хуваагдах ёстой.

Санал тоолох машинд хүний нөлөөлөл орох бололцоо байгаа. Мэдээж хэрэг хүн программ зохиож байгаа шүү дээ. Үүнийг хянаж, шалгахын тулд Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтнүүд бүгдийг шалгаж, баталгаажуулж байгаа. Хэрвээ асуудал үүсвэл тэр хүмүүс өөрсдөө хариуцлагаа хүлээнэ. Одоо саналын хуудасны зургийг CD дээр бичээд өгч байгаа. Тэгэхээр хяналтын тооллогоор сонгогдоогүй байсан ч гэсэн CD дээрх зурган файлаар шалгах боломж нээлттэй болсон байгаа” гэлээ.

“ДӨРВӨН АМ БҮЛТЭЙ НЭГ АЙЛЫН ХАЯГ ДЭЭР 20 ГАРУЙ ХҮН БҮРТГЭСЭН”

Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа:

-Сонгуулийн санал авах байрны орчны дотоод зохион байгуулалт сайн байсан ч хэсгийн хороодод нийтлэг дутагдал ажиглагдсан. Тодруулбал, 22.1  хувь буюу 25 хэсгийн хороонд ажиглагчийг баганы ард суулгах, дэлгэцийн харах боломжгүй байдлаар  суулгах, сандал, ширээ хүрэлцээгүй байсан зэрэг дутагдал гарсан. Нийт 41 хэсэг буюу 36.3 хувьд тэргэнцэртэй, өндөр настан зэрэг сонгогчдод зориулсан налуу зам байгаагүй. Мөн хэт өндөр довжоо, шаттай, барилгын В1 давхарт байрлаж хүртээмжгүй байжээ. Мөн 33 байранд хөгжлийн бэрхшээлтэй хүн суух тусгай бүхээг бэлдээгүй байв. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт зургаан хэсэгт сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой дөрвөн ам бүлтэй нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарсан. Бас нэг өрхийн хаяг дээр таван танихгүй хүн нэмж бүртгэсэн зэрэг 2-3 тохиолдол гарсан.

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын ерөнхий менежер С.Гэрэлмаа:

-Манай төрийн бус байгууллага нь “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагатай хамтран 2012 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явц болон санал авах, тоолох үйл ажиллагаанд хөндлөнгийн иргэний нийгмийн мониторинг хийж ирсэн. Энэ удаа 112 хэсгийн хороонд 228 ажиглагч 24 цагийн турш сонгуулийн санал авах, тоолох, хяналтын тооллогыг сонгох үйл явцад ажиглалтаа хийсэн. Энэ үеэр ноцтой зөрчил гараагүй. Нийтлэг зөрчлүүд гарсан. Зарим хэсгийн хороодод хяналтын тооллого хэт удаан үргэлжилсэн. Зарим тохиолдолд саналыг алдаж тоолоод дахин эхэлж байсан.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

toollogiin buh materil hadgaldag bailgui dee.? 2020-06-26 103.10.22.81

garaar toolohod tiim hetcuu yumuu? buh ner devshsen humuusiig ni bailgaj baigaad l toolchihgui yu daa

Avatar

Зочин 2020-06-26 202.21.107.69

luivardtsan ni unen um bna l daa. medeelel ni text helbereer orj irsen gene. zovhon bie daagchidiinh text bolchihdog.

Avatar

зочин 2020-06-26 150.129.141.178

Нэгэн монгол эжий нас тогтсон хүүгээ хүү минь хэзээ хүн болж ухаан сууна даа гэсэн яриа байдаг эхлээд өөрөө хүн болж чадаагүй нөхдүүд баахан том ажилтай мэргэжилтэй болчихсон байдаг манай хууль шүүх хүчнийхэн ч бас асуудалтай шүү дээ

Avatar

zochin 2020-06-26 66.181.161.75

УБЕГын дарга ер нь удам угсаа яс үндэс нь ямар хүн бэ Энэ талаар тодруулга авмаар санагдсан шүү УБЕГ т ажилладаг бүх хүний угсаа гарлыг шалгаж үзмээр УБЕГт монгол тэр тусмаа халх хүн ажилд авдаг байх журам тогтоох хэрэгтэй Энд нэг но байна аа

Avatar

Зочин 2020-06-26 172.58.143.119

Hutsaarai buriad dorvod zahchin hun ch gesen adilhan shdee halh gej ireed tenegtehee boli e****z bish hujaa bish Mongol hun geech malaa

Avatar

Зочин 2020-06-26 202.9.40.53

Yamar teneg amitan be. Iim amitad l nogoo S.Erdene enee teree n garaagui bolohoor uurlaad baigaa baihldaa. Esvel ter Nyamdorj n ch yumuu.

Avatar

irgen 2020-06-26 202.131.228.99

……..Иргэн та санал өгөх машинд хяналт тавихдаа хоёр мандаттай тойргийн нийт саналын тоог нэмж үзэхэд хоёрт хуваагдах ёстой. Гурван мандаттай тойргийн сонгогчдын тоо гуравт хуваагдах ёстой……… — ene buruu shuu. neg toirog 3 mandattai, 10 songogchtoi baig… bugd sanlaa duguilval niit sanliin too 30 bolno. harin 9 hun 3 3 hun duguilaad 1 hun tsagaan sanal buyu hooson ugsun bol 9*3 + 1 buyu 28 bolno… ene 28 ny 3d huvaagdahgui ….. teheer deerhi uguulber hudlaa shuu…. anduursan baina

Avatar

Зочин 2020-06-26 66.181.185.34

Аялага нь хятад хүн шиг эбэгийн иргэншил авсан хүн байх

Avatar

өөө 2020-06-26 192.82.64.212

Монгол ялсан ахдаа хэлээээээ. Луйварчин сэхээтэнүүд гэсэн тэрбумтангууд нь шийдэж чадахгүй байхад оркууд дуугайл байлдаа.

Avatar

Зочин 2020-06-26 182.160.2.5

Хүүк Жэнко хоёроос шударга ёс нэхээд нэмэргүй. Хоёулаа сонгуулийн луйварчин. Баянхонгорын бятаан Ганбат жэнкогийн хүн луйвраар гарсан.

Avatar

Зочин 2020-06-26 103.14.38.132

Өндөржүүлсэн бэлэн байдалд ардчилсан чөлөөт сонгууль хийх боломжгүй. Энэ сонгууль хууль бус. Сонгуулийн сурталчилгаа хийх боломжгүй хорио цээрийн үе шүү дээ.

Avatar

/*-*/ 2020-06-26 49.0.212.237

Үнэн, хар машин луйврын машин, түүнийг хакердах боломжтой

Avatar

Зочин 2020-06-26 202.55.188.83

СОРОСЫН МАНГИЙН ГАР ХӨЛНҮҮД АМАА ТАТ !

Avatar

Зочин 2020-06-26 202.55.188.83

СОРОСЫН ГАР ХӨЛНҮҮД АМАА ТАТ !!! ТА НАР ЯГ ИНГЭЖ ГҮРЖ, КИРГИЗ, КАЗАХСТАНД ӨНГӨТ ХУВЬСГАЛ ХИЙХИЙГ ОРОЛДСОНЫГ ДЭЛХТЙ НИЙТЭЭР МЭДНЭ. МОНГОЛ УЛС ЭНЭ МЭТ СОРОСЫН ГАР ХӨЛНҮҮДИЙГ НУТГААСАА ХӨӨН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ !!! ГАДНААС ХӨЛС АВЧ УЛС ОРОНДОО ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭДЭГ ХҮМҮҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАШНУУЛЫН БАЫГУУЛЛАГА ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ !!!

Avatar

зочин 2020-06-26 203.91.115.253

Болдсайхан даргын хэлсэн үгийг тайлбаргүйгээр ойлгохгүй нь. Жишээ нь 3 мандаттай газар ялсан 3-ын нэг 60, нөгөө 2 нь 40, 40 хувийн санал авсан мэтээр ярих юм. Нийлээд 140 хувь болохгүй юу, хаа сайгүй ийм юм хэлсэн. Юуг юутай харьцуулаад байгаан бүү мэд, ойлгомжгүй байлаа

Avatar

Улстөржихөөсөө өмнө толгойгоо жаахан ажиллуул 2020-06-26 106.102.142.16

3 мандаттай тойрогт 1 сонгогч 3 санал өгөх тул нийт саналын тоог сонгогчийн тоотой харьцуулбал 300 хувь юм. Иймд жишээ татсан 3 нэр дэвшигч 140 хувийн санал авч, бусад нэр дэвшигчид 160 хувийн санал авсан гэсэн үг.

Avatar

зочин 2020-06-26 203.91.115.253

Арай ч төрийн эрхийг хууль бусаар авч шоронд орохыг хүсэхгүй л байлгүй

Avatar

Зочин 2020-06-26 103.14.36.18

Дахин 7 сарын 1 шиг юм болгох гээгүй л юм бол МАН-ыхан ард түмний саналыг луйвардахаа зогсоо.

Avatar

Зочин 2020-06-26 122.201.19.99

songuuliin dun bol ard tumnii shiidver songolt shuu. Uuniig hundetgej uzehgyi baigaa ner devshigchid bol turiig hezeech udirdaj chadahgyi gesen ug. tiim bolohoor chini ard tumen songoogyi yum shuu.

Avatar

Зочин 2020-06-26 119.40.98.177

Сонгуулийн хууль батлагдснаас хойш аймгуудад шилжин ирсэн иргэдийн тоог нэгдсэн байдлаар гаргаж болно доо

Avatar

Зочин 2020-06-26 122.201.19.99

Ter sanal tooloh mashiniig chini toirood buh namiin ajiglagchid ajiglaad toirood suuj baigaad zereg bugdeerei dung ni haraad baij baidag bizdee. Yundaa dandaa songuuliin daraa iluu dutuu zan gardagag baina aa. Unasan buhud shaltag mundahgyi ee gej ene dee. Tiim budlian garahaar bol ter ajiglagchid yag duugai baij haragdaavh

Avatar

123 2020-06-26 119.40.98.177

Шударга нийгэм байгуулахын төлөө саналаа өгсөн хүмүүсийн саналыг луйвардсан бол эрх баригчид ёстой гутамшиг.

Avatar

ard 2020-06-26 202.9.47.61

ylagdsan bol h** chin bvvv gonshigonooo

Avatar

Зочин 2020-06-26 66.181.161.102

х** х** шалчиганасан юмнууд та нарыг хэн сонгодогын

Avatar

Иргэн 1 2020-06-26 122.201.26.212

Анх би хар машинд итгэдэггүй байсан.Энэ удаагийн сонгуульд зориуд зорилгоор ажиглагч болж оролцсон.Хэсгийн хорооны нийт сонгогчийн тоо хэд байна түүнээс илүү санал өгсөн зүйл болоогүй.Өгсөн нийт саналыг нэмээд 3т хуваахад гарсан тоо саналыг дэлгэц дээр харуулсан тоотой таарч байсан.бие даагч нар гомдолтой байгаа бол ажиглагч нараа яагаад оруулаагүй юм бээ тэд нар нь юу хийж байсан юмбээ гэж асуумаар байна.Ажиглагчаар сууж байхад яг хэдэн хүн аль машинд саналын хуудасаа уншуулж байна гэдгийг тоол

Avatar

Зочин 2020-06-26 112.72.15.6

Оруулаагүй биш МАН оруулаагүй. Жинхэн мөнгөтэй нам л улс төрд гарч байна

Avatar

иргэн 2020-06-26 202.179.26.155

тэгвэл нэг Тойрогт нэг Нэр дэвшигчидтэй адилхан нэртэй Хуурамч Нэр дэвшигч байхад СЕХ Яагаад үүнийг Таслан зогсоосонгүй вэ СЕХ Яагаад Авилга Албан тушаалын хэргээр Хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байсан болон Шүүхээр хянагдаж байсан Этгээдүүдэд яагаад СЕХ Хууль зөрчин Нэр дэвших үнэмлэх олгов гээд СЕХ-ны Хууль зөрчсөн Асуудлуудыг ярих хэрэгтэй ш дээ

Avatar

JSJ 2020-06-26 203.91.115.42

Хуурамч нэр дэвшигч гэж юу яриад байгаа юм бэ? Монгол улсын иргэн хэн ч гэсэн хуулиар сонгох сонгогдох эрхээ хасуулаагүй бол, Сонгуулийн хуульд заасан шалгуурыг хангасан бол нэрээ дэвшүүлэх эрхтэй шүү. Ижилхэн нэртэй хүнтэй өрсөлдөж байна гээд өөрийнхөө аав ээжээс өгсөн нэрээ солих ёстой юмуу. Битгий явцуурсан балай юм яриад бай. Нэгэнт ард түмэн дэмжээгүй л бол ялагдлаа хүлээж сур. Битгий худлаа гоншигноод бай.

Avatar

JSJ 2020-06-26 203.91.115.42

Эргүү минь. Шүүхийн шийдвэрээр эрх нь хязгаарлагдаагүй бол сонгох, сонгогдох эрхтэй байдаг юм. Ядаж хуулиа нэг харчихаад солиороорой.

Avatar

Зочин 2020-06-26 183.177.100.234

хяналтын тооллого 50 хувьд нь хийхэд зөрүү гараагүй г ягаад ярихгүй байна. 100 хувь тоолсон ч санаанд нь хүрэхгүй хүмүүс

Avatar

МАН луйвардаад гарлаа 2020-06-26 66.181.185.94

МАН-ынхан бух институцыг атгацан байсан. Сонгуульд ажиллах хумуусынхээ цалинг 2-3 дахин нэмж терел бурийн бонусаар цутгаж, царцаа нуулгэхэд бэлдээд санал тоолдог машинаа еерсддее тохируулж программчлаад бух бэлтгэлээ хангацан байсым. Тийм болохоороо ЖДУ-чин тэрбумтан авилгачид гэмт хэрэгтнуудээ зоригтойгоор нэр дэвшуулсым. Сонгуульд унэхээр шударга ерселдех байсан бол тийм хулгайчуудаа нэр дэвшуулэхээс айх байсан. Бас саналын хуудас дээр намуудын эрэмбэ дарааллыг сугалаагаар шийдэж байя!

Avatar

СОНГОГЧ 2020-06-26 202.9.46.179

ЭНЭ ХАР МАШИНААР ЧИНЬ ХЭД ХЭДЭН УДАА СОНГУУЛЬ ЯВУУЛЖ АН, Ч, МАН, Ч АЛЬ АЛЬ НЬ ЯЛАЛТ БАЙГУУЛААД БОЛООД БАЙСАН БИЗ ДЭЭ. ГЭТЭЛ ОДОО ЯАХААРАА БОЛОХГҮЙ ЮМ ШИГ ЯРИАД БАЙДАГ БАЙНА АА ??????????

Avatar

Зочин 2020-06-26 106.186.208.29

Яг үнэн. АН ялахаар хар машин сайн, ямар ч асуудалгүй байдаг, МАН ялахаар хар машин муу, хүний нөлөө орж будлиантуулсан болдог нь хаанахын ёс вэ. Одоо ялагдлаа шударгаар хүлээгээд, ёс зүйтэй, төлөв төвшин байж сурцгаая.

Avatar

zochin 2020-06-26 58.109.221.157

Odoo us honzon heruulee orhij uragshaa har Uursdiiguu har

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж