Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзраас Хөсөг трейд хүртэл 385у/м авто зам”-ыг 2020 оны 06 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 10-ны хооронд хааж, зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу. Гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ.
Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь
Д/д | Хэсэг | Байршил | Хаах урт /у/м/ | Хаах Хугацаа /сар/
|
1 | 1-р хэсэг | Ажилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл | 385 | 06.28-07.10 |
2 | 2-р хэсэг | Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл | 315 | 07.16-07.28 |
3 | 3-р хэсэг | Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл | 480 | 07.29-08.07 |
4 | 4-р хэсэг | Говь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл | 900 | 08.08-08.23 |
5 | 5-р хэсэг | Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл | 920 | 08.24-09.08 |
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Зочин 2020-06-26 103.80.210.183
далан дагуу хархорин захаас урагш нэвт замтай болго. Сонсголонгын зам шиг хулхи бетонон зам бүү хийгээрээ. сонсголонгын зам 2 жилийн баталгаат хугацаандаа нэг 2 удаа нөхөн сэргээсэн одоо нүх үүсэж эвдэрч эхлээд байна. нисэхийн тойрогын хавьд хэдэн газарт эмтэрч хагарсан байгаа. тэр нь удахгүй том ангал болно
монгол хүн 2020-06-26 46.65.158.229
ТЭХИЙН ЗОГСООЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРУУЛЖ ЗҮЙ ЗОХИСТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА , ҮНЭЛГЭЭ ТАРИФ ,ТАТВАР ХЯНАЛТ,СТАНДАРТ ,ДҮРЭМ ЖУРАМТАЙ СОЁЛТОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ДЭМИЙ ӨРСӨЛДӨЖ БАЙХААР ХАМТРААД ХӨРӨНГӨӨ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНГЫН АЖИЛТАЙ БОЛООЧ ДЭ." ГОРЬДЛОГО КОМПАНИ" ГЭДЭГ НЭРНЭЭС САЛЦГАА ЗАЛУУСАА ЦААНА ЧИНЬ ДЭЛХИЙ ХӨГЖӨӨД БАЙНА ШҮҮ!!!
zochin 2020-06-26 203.91.115.253
Энэ гудамжны зам хашаа хайсыг эвдэн энд тэнд горьдлого тээж зогсдог том тэрэгнүүдийг цэгцэлж өгөөч. Ихэнхдээ явган хүний зам дээр гарч зогсдог тул хажуугаар нүргэж өнгөрөх тэрэгнүүдэд дайруулах шахан машин замаар явж байна. Энэ байдал замын уулзвар хавьдаа бүр их, замын цагдаагийн шинэ байрны эргэн тойрон шаваастай. Тэднийг нэг хашаан дотор байрлуулах юмуу эсвэл жолооч нар нь машины дугаараа хэвлээд барьж зогсдог ч юм уу. Тэхийн зогсоол биш бирж болгон нийслэлийн өнгө төрхөд нийцүүлмээр бн