АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ардчилсан Жо Байден Пенсилванийн эрүүл мэндийн өдөрлөг дээр үг хэлэхдээ тоон дээр будилж, АНУ-д цар тахлаар нас барсан хүмүүсийн тоог үржүүлээд хэлчихжээ.
Тэрбээр “Ард иргэд ажилгүй болж байна. Ард иргэд яахаа мэдэхгүй байна. Тэд юу хийх ёстойгоо ч ойлгохгүй байна. Дээрээс нь цар тахлаар нас барагсдын тоо 120 саяд хүрлээ” хэмээн ярьжээ.
Энэ явдлыг өрсөлдөгч Бүгд найрамдах намынхан зүгээр өнгөрөөсөнгүй. Тэд 77 настай нэр дэвшигч Байден зөнөөд эрүүл ухаанаа алдсан байна хэмээн жиргэцгээжээ. Мөн түүний өмнө нь 150 сая хүн АНУ-д галт зэвсгээс болж хорвоог орхиж байна хэмээн эндүү мэдээлснийг сөхөн бичжээ.
Магадгүй Байдэн үг хэлэхээр бэлдсэн картуудаа уншиж байхдаа тоон дээр будилсан байж болох. Үнэн хэрэгтээ өнөөгийн байдлаар АНУ-д цар тахлаар нас барагсдын тоо 126’780 байна.
Энэ нь Байдены тоон дээр будилсан анхны тохиолдол биш билээ. Тэрбээр тавдугаар сард мөн цар тахлын талаар мэдээлэл өгч байхдаа хөл хорионоос болж ажилгүй болсон хүмүүсийн тоог нас барагсдын тоотой андууран сольж хэлж байсан билээ.
Харин Дональд Трамп газар доорх нуувчиндаа нуугдаад сонгуулийн компанит ажлаа хийх сөхөөгүй сууж байгаа аж. Тэрбээр өдөрт ердөө хоёр л хүнтэй уулзаж байгаа гэнэ.
Эх сурвалж: RT.COM
Mongoloidian 2020-06-26 24.12.126.44
teneeg mongol batsaanuud yaduu uhej baiga ulas deere sanalaa taiv bitgii delhii heregt orotsoj bur bitgii yar teneeg yaduu humuus. Aziin niigeeruud uuriin ger horooldereee sanala taiv za.
Зочин 2020-06-26 39.115.114.99
Муу амтай юм бэ
Zochin 2020-06-26 8.20.126.227
Arai zaluu Hun heregtei.Tramp ch zunusun yur ni 65 aas deesh nastai bol uls oron udirdana gej yu bhaw dee
Зочин 2020-06-26 64.119.18.84
77 нас гэдэг чбас том ачаа шvv!!!
Заагч 2020-06-26 202.179.31.252
Зөнөсөн байдан яаж ерөнхийлөгч хийх юм арай нас залуу Трамп хамаагүй дээр 330000000 хүнд сонгогдчих мануухай алга уу даа арай юм.
Зочин 2020-06-26 202.126.88.221
Эргүү оркууд хаа сайгүй.
Зочин 2020-06-26 150.129.143.37
энэ оросын суртал ухуулгын RT гэх мэдээллээс битгий эшлэж орчуулж бай ,эдний пүтлер трампаас бүр илүү гурван сар газар доор нуугдаж бгаа , оросууд нь шоолж үзэн ядаж байна
Зочин 2020-06-26 66.181.161.36
RT чинь BBC, CNN шиш албан ёсны эх сурвалж шүү, зүгээр ч нэг орос сайт биш, орж үзээрэй орос нийтлэлч цөөхөн
Зочин 2020-06-26 202.9.46.64
байден зөнөглөж эхэлж байгаам байна юун ерөнхийлөгчид өрсөлдөх вэ