НЭМЭЛТ:
Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг ирэх долдугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагт дахин товлосон байна.
Сануулахад, шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт гурван удаа хойшлуулсан байна.
Н.Номтойбаярыг шүүх хурал болж байна
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд болж байна.
Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 зүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "… мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Мөн тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн байсан бөгөөд сурталчилгаагаа эхлэхийн өмнө саатуулагдсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж өмгөөлөгчийнх нь зүгээс тайлбарлаж байв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ