Энэтхэгт 100 гаруй хүн аянганд ниргүүлж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Энэтхэгт 100 гаруй хүн аянганд ниргүүлж нас баржээ

Энэтхэгт 100 гаруй хүн аянганд ниргүүлж нас баржээ

Сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн хоёр мужид дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж, 100 гаруй хүн аянганд ниргүүлж нас барсан хэмээн эрх баригчид мэдээлжээ.

Бихар мужийн онцгой байдлын алба тус мужид нийт 83 хүн аянганд ниргүүлж нас барсан бөгөөд дахин 20 хүн аянганд ниргүүлснээс болж эмнэлэгт хэвтэж байгаа, бие нь хүнд хэмээн мэдэгдсэн байна. Харин хөрш Уттар Прадеш мужид дор хаяж 20 хүн аянганд дайруулж нас барсан аж.

Энэтхэгт борооны үеэр аянга буух үзэгдэл их гардаг байна. Тухайлбал 2018 оны дөрөвдүгээр сард Андра Прадеш мужид 13 цагийн дотор 36749 удаа аянга бууж байсан удаатай гэнэ. Ийм дуу цахилгаантай бороо хуй салхитай нийлбэл байгаль, мод, хүмүүсийн өмч хөрөнгийг ихээр сүйтгэдэг гэнэ. Иймд Энэтхэгийн эрх баригчид ирэх өдрүүдийн цаг агаарыг харгалзан үзэж, иргэдийг гэртээ байхыг зөвлөжээ.

Ерөнхий сайд Нарендра Модигийн хэлснээр цогцос таниулах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нас барагсдыг удахгүй гэр бүлүүдэд нь хүлээлгэн өгөх ажээ.

Энэтхэгийн гэмт хэргийн бүртгэлийн товчооны мэдээллээс үзвэл 2018 онд 2300 гаруй хүн аянганд дайруулж нас барсан  ба 2005 оноос хойш жил бүр 2000-аас доошгүй хүн аянгаас болж хорвоог орхисон байна.

Ийнхүү олон хүн аянганд ниргүүлж нас барж байгаагийн нэг гол шалтгаан нь Энэтхэгт дэлхийн бусад орноос илүү олон хүн гадаа ажилладагтай бас холбоотой гэнэ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж