Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгав | News.MN

Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгав

Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгав

Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийг шалгав

Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон болон холбогдох  албан тушаалтнууд хамтран “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт барьсан 1000 тн сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн байдалтай танилцан ажиллав.

“Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой Монгол Улсын Засгийн Газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тус өөрчлөлтөөр Нийслэлийн Баянзүрх/20/, Сонгинохайрхан/21/, Хан-Уул/12,13,14/ дүүргийн, алслагдсан 5 хороодын нутаг дэвсгэрт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм.

Уг тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд, “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт байрлаж буй сайжруулсан түлшний агуулахын нөөц  бүрдүүлэлт  хэдэн хувьтай явагдаж байгаа байдалтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөх зорилготойгоор хяналт тавин ажиллаж байна.

  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-26 103.80.210.183

агуулахынхаа санхуужилтээ бүрэн өгч дууссан уу? орлцсон зарим нь мөнгөө дутуу аваад байгаа шүү. САНгиН ЯАМ АНХААРНА УУ?

Avatar

зочинзочин 2020-06-26 64.119.21.215

Утаа багасч байгаад ард түмэн туйлын баяртай байна энэ бодлого шийдвэрийг дэмжээд халаалтаа тог цахилгаанаар шийдсэн айл өрх нилээд байдаг иймд бүрэн шийдсэн яндангүй болсон хүмүүст дэмжлэг хэрэгтэй байна өвлийн хүйтэнд залгахгүй байж болдгүй учир тогний үнэ өндөр гараад байна Иймд өглөө оройний цагийг сунгах шөнийн тогийг бүрэн тэглэх зэрэг боломжит арга хэмжээг авбал утаа өшөө багасах боломж байна энэ тал дээр анхаарал хандуулж өгөхийг хүсье өвөл мөнгөө төлж чадахгүй болоод байгааг анхаармаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж